Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас он гарсаар нийт 38 хэрэгт 68 хүнийг хар тамхины хэргээр холбогдуулан шалгаж байна.
Энэ сарын 14-ны байдлаар гэхэд нийт 28 хүнд хар тамхитай холбоотой хэргийг шалгаж байгаа.
Тухайлбал, 2018 оны гуравдугаар сарын 6-7-ныг шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3,26-р хорооны нутаг дэвсгэрээс европын холбооны улсаас хууль бусаар оруулж ирсэн мансууруулах төрлийн бодис худалдаалдаг бүлэг этгээдийг эд мөрийн баримттай нь баривчилжээ.
Тэд Монгол Улсын иргэн 20-49 насны залуус байжээ. Мөн энэ сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс манай улсад ургадаг мансууруулах төрлийн ургамлыг хууль бусаар бэлтгэж борлуулдаг Г-г гэгчийг илрүүлэн баривчилсан.
Энэ төрлийн гэмт хэрэгт Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.2.4, 192.3.5 зүйл ангиар чанга дэглэмтэй хорих ангид 10 жилийн ялаар шийтгэгдэж шүүхээс оргон зайлсан ялтан Я гэгч нь хамсаатан долоон этгээдийн хамтаар хар тамхи мансууруулах бодисыг хэрэглэж бусдад худалдаалж байхыг олж тогтоосон. Эл хэргийг Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид үргэлжлүүлэн шалгаж байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.