Өглөө бүхэн 08.00 цагт маш гоёмсог хувцасласан эмээ тогтмол гарч яваатай таарсан хүмүүс түүнийг 60 гаруй настай хэмээн бодно. Харин түүний 93 нас сүүдэр зооглож буйг мэдээд яаж ийм сайхан биеэ зөв авч явааг сонирхдог байна.
Тэрбээр :
-Би өвдсөн, өвдөөд байна, өвдөх гээд байгаа хэмээн хэлж үзээгүй. Мэдээж эмч дээр очдог, зөвлөгөө авах цаг байлгүй яахав.
-Надад маш хөгжилтэй найзууд байгаасай гэж хүсдэг. Харин өвчин хэлдэг, муу бодлоо ямагт түрүүлж ярьдаг хүнээс хөндийрөхийг хичээдэг.
-Тархиндаа амралт бага өгдөг. Цэцэрлэгт хүрээлэн, компьютер, танин мэдэхүйн ертөнцөөр ядаж нэг удаа аялаад гараарай гэж Альцгемерийн өвчнөөс сэргийлэх хуудсанд бичигдсэн болгоныг биелүүлэхийг чармайдаг.
-Үнэ цэнэ зөвхөн мөнгөтэй холбоотой бус, үнэ цэнэ хэмээх үг амьдарч буйгаа гэгээн тайвнаар мэдрэхийг хэлдэг гэж боддог.
-Их удаан чангаар инээхийг хичээдэг. Тэр инээдний дуунаас надруу ирэхээр чиглэсэн муу бүхэн холдоод байгаа мэт санагддаг.
-Нулимс ч бас гаргах хэрэгтэй. Хүн амьдралд зовох болгоны төлөө нулимс гаргадаггүй. Хааяа хэн нэгний төлөө гаргах нулимс тайвшрал өгөхийг мэдэрдэг.
-Нохой, ургамал, гэртээ тарьсан цэцэг, гэр бүл гэх мэт эргэн тойронд буй болгонд хайр өгөхийг хичээдэг. Нэгэн утгаар хайр түрүүлж өгсөн болохоор эргээд хайр ирэхийг харах бараг миний хобби гэж болохоор.
-Дэлгүүр, танил нөхөд, цаашлаад гадаад оронд зугаалах нь миний амралт юм… хэмээн Жило эмээ урт наслах, гоо үзэмжийнхээ нууцаас ийнхүү хуваалцжээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.