Увс аймгийн Цогцолбор нэгдүгээр сургуульд мөнгөн ус алдагдсантай холбогдуулан Аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Мөнгөн усыг тус сургуулийн хоёрдугаар ангийн сурагч цүнхэлж ангийн хүүхдүүдтэйгээ тоглож байгаад эцэг, эхдээ хэлж, эцэг, эх нь цагдаад мэдэгдсэн байна.
Одоогийн байдлаар тус ангийг битүүмжлэн, цэвэрлэгээний 27 материалыг устгалд оруулж, хэргийг шалгах түвшинд явж байгаа ажээ. Өнөөдрийн хурлаар тус ангийн 75 сурагч болон хичээл заагч хоёр багш, үйлчилгээний ажилтнуудыг яаралтай шинжилгээнд хамруулах, Улаанбаатар хотоос мэргэжлийн шинжээчийг яаралтай дуудаж ирүүлэх, мөнгөн ус алдагдсан сургуулийг битүүмжлэн үйл ажиллагаа явуулахгүй байх зэрэг арга хэмжээг авлаа.
2018 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр “Гранд” зочид буудлаас мөнгөн ус илэрч, хоёрдугаар сарын 23-ны өдөр Онцгой комисс хуралдаж яаралтай шинжээчийг дуудаж ирүүлэн арга хэмжээ авч ажилласан. Мэргэжлийн шинжээч ирж мөнгөн ус алдагдсан 17-р байр болон “Гранд” зочид буудлын мөнгөн ус алдагдсан хэсгээс дээж авч шинжилгээнд хамруулахад илрээгүй гэсэн хариу ирснийг МХГ-ын дарга Ц.Мөнхбаяр ярилаа.
Аймгийн Засаг дарга Д.Батсайхан мөнгөн ус илрээд байгаа тухайн өрхийн ам бүлийн гишүүдээс тайлбар, мэдүүлэг авах, шалгах тал дээр ажлаа чангатгахыг Цагдаагийн газрын дарга, хурандаа Ч.Лхагвадоржид үүрэг болголоо.
-Хүүхэддээ мөнгөн усны талаар мэдээллийг сайн өгөх,
-Тоглож, наадаж болохгүй хортой зүйл гэдгийг ойлгуулах,
-Илэрсэн тохиолдолд яаралтай Онцгой байдлын газарын 7045-101 утсанд дуудлага өгнө үү.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.