Байт харваачид Азийн цомоос мөнгө, хүрэл медаль хүртлээ

2018-03-9 Ертөнц

Байт харвааны Азийн цомын тэмцээний нэгдүгээр шатны тэмцээн энэ сарын 3-8-нд Тайландын Бангкок хотноо амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд оролцсон манай улсын баг тамирчид мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилт гаргасан байна.
Холимог багийн /recurve/ төрөлд ОУХМ Бишиндээгийн Урантунгалаг, ОУХМ Жанцангийн Гантөгс нар хүрэл медаль , эрэгтэй багийн /recurve/ төрөлд ОУХМ Жанцангийн Гантөгс, Баасанхүүгийн Адъяасүрэн, Баатархуягийн Отгонболд нар мөнгөн медаль хүртжээ. Алтан медалийн төлөө Энэтхэгийн багтай тай брейк гаргаж, 26-27 оноогоор хожигдсон байна. Мөн эмэгтэйчүүдийн /recurve/ хувийн төрөлд Алтангэрэлийн Энхтуяа хүрэл медалийн төлөө Энэтхэгийн Мадху Ведванд 5-6 оноогоор хожигдон дөрөвдүгээр байр эзэлжээ.
Энэ амжилтаараа манай харваачид багийн дүнгээр зургадугаар байрт орсон бол тус бүр гурван алтан медаль хүртсэн ОХУ, Энэтхэгийн баг бусдыгаа манлайлсан байна.

Б.Сайханаа

 

 

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.