“Google” квант компьютер бүтээжээ

2018-03-9 Ертөнц

Технологийн тэргүүлэгч компаниудын хооронд өрнөж буй квантум компьютер бүтээх өрсөлдөөнд “Google” амжилттай “оролцож” байна. Тус компанийн “Google Quantum AI Lab” лабораторийн эрдэмтэд нөр их хөдөлмөрийн үр дүнд CPU үйлдвэрлэгчидтэй өрсөлдөж чадахуйц “Bristlecone” нэртэй авсаархан микро процессороо бүтээж дуусгажээ. Бүтээгчид нь процессороо өнгөрсөн даваа гаригт Лос Анжелест болсон “American Physical Society” арга хэмжээний үеэр олон нийтэд дэлгэсэн байна.
Квант компьютер бүтээгчдийн өмнө тулгарч буй гол бэрхшээл нь тооцооллын явцад үүсэх алдааны тоо хэт их байгаа явдал байдаг. Шинэ процессорын гол онцлог нь алгоритм тооцооллын алдааны төвшинг 1 хувь хүртэл буруулж чадсан оршиж байгаа гэнэ.
Квант компьютерийг одоогоор криптографийн чиглэлээр цөөн хэдэн том компаниуд л ашиглаж байгаа бөгөөд энгийн хэрэглээнд нэвтрэх цаг арай л болоогүй байна. Гэхдээ “Communications Industry Researchers” судалгааны байгууллага 2023 он гэхэд квант компьютерийн зах зээл найман тэрбум ам.долларт хүрч тэлнэ гэсэн тооцоо хийжээ. Одоогийн байдлаар “Samsung”, “Daimler”, “Honda”, “JP Morgan” зэрэг аваргууд квант компьютер ашиглахаар сонирхож байгаа аж.

Б.Сайханаа

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.