Румын Улсын Авлигатай тэмцэх чиг үүрэгтэй прокурорын байгууллагын даргыг огцруулахаар тус улсын Хууль зүйн сайд санал гаргасан боловч түүний ажлыг дэмжиж, хамгаалсан олон хүн жагссантай холбогдуулан шүүх уг саналаас татгалзсан байна.
Тус улсын Хууль зүйн сайд Тудорил Тоадир өнгөрсөн пүрэв гарагт Лаура Ковеси-г албан тушаалаа хэтрүүлж, улс орны нэр хүндийг гутааж байна гэж үзэн огцруулах санал гаргажээ. Харин түүнийг огцруулах асуудлыг Дээд шүүх хянан шалгаж, огцруулахгүй байх саналыг гаргажээ. Ийнхүү одоо түүнийг дэмждэг гэх Ерөнхийлөгч Клаус Лоханнисийн шийдвэр гарах л үлдсэн юм байна.
Ковеси-гийн хувьд 2013 оноос Румын Улсын Авлигатай тэмцэх прокурорын байгууллагыг даргалж эхэлсэн бөгөөд тэр цагаас эхлэн хэрэг хянан шийдвэрлэлтийн тоон үзүүлэлт хурдацтай өсч, тухайн үед явагдаж байсан шүүх тогтолцооны тусгай хяналтын үр дүнд Брюселлийн шагналыг хүртжээ. 1000 гаруй прокурор гомдол гаргаж, Тоадирын санал нь шүүх ажиллагааны хараат бус байдалд сөргөөр нөлөөлж, цаашлаад прокурорын байгууллагын алба хаагчдыг халагдахад хүргэж болзошгүй гэжээ.
Прокурорын байгууллагын албан хаагчид өнгөрсөн хугацаанд сайд, хотын дарга, прокурор, бизнес эрхлэгч нартай холбоотой ашиг сонирхлын зөрчлийг илрүүлж, албан тушаалаа урвуулан ашиглах, залилан, хууль бусаар гэрээ олгох зэрэг үйлдлийг шалгаж, хариуцлага тооцож ирсэн байна. Тус байгууллага нь 2006 оноос хойш парламентын 70 гаруй гишүүнтэй холбоотой хэргийг шалгажээ. Тусгай шийдвэр гаргаж, авлигын зарим гэмт хэргийг хассантай холбогдуулан Румын Улсын Социол-Демократ намынхан өнгөрсөн онд эсэргүүцлийн жагсаал цуглаан хийж байжээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.