Хойд Америкийн Үндэсний сагсанбөмбөгийн холбооны “Лос Анжелес Лейкерс” багийн тоглогч асан Коби Брайант Америкийн кино академийн дээд шагнал “Оскар”-ын “Шилдэг богино хэмжээний хүүхэлдэйн кино” номинацид тэргүүлж анх удаа энэхүү нэр хүндтэй шагналыг гардлаа. Барууны хэвлэлүүд түүний энэ түүхэн амжилтыг агуу Леонардо Ди Каприотой эн зэрэгцсэн хэмээн хошигнон бичиж байна. Л.Ди Каприо академийн шагналд таван удаа нэр дэвшиж, 2016 онд “Амьд үлдэгч” кинонд бүтээсэн дүрээрээ ганц удаа “Алтан хүн” атгасан юм. Түүний олон жил хөлс хүчээ гаргаж хийсэн ажлыг Коби амсхийж, жаахан бодолхийлэх зуураа л бүтээчихсэн мэтээр барууны хэвлэлүүдэд бичиж байгаа юм.
“Хүндэт сагсан бөмбөг” хэмээх энэ богино хэмжээний хүүхэлдэйн киноны зохиолыг Коби Брайант 2015 онд “Players Tribune” сонинд зодог тайлах тухайгаа зарлах зорилгоор шүлгэн хэлбэртэй бичиж байжээ.
Энэхүү шүлгээр хийсэн хүүхэлдэйн кинонд “Disney” компанийн найруулагч, “Лусын дагина”», “Араатан ба гоо бүсгүй”, “Аладдин” хүүхэлдэйн киног бүтээсэн Глен Кин, таван удаагийн “Оскар” шагналт хөгжмийн зохиолж Жон Уильямс нар ажиллаж, өгүүлэгчийн үгийг Коби өөрөө уншсан аж.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.