Мэргэжлийн хяналтынхан ажлаа хийгээч ээ!

2018-03-5 Нийгэм

Сүүлийн үед монголд тариалсан гэх ямар ч хаяг шошго, худалдааны тэмдэггүй, лабораторийн шинжилгээ, гарал үүслийн бичиг бүр ч байхгүй гүзээлзгэнийг гудамж талбай, томоохон зах худалдааны төв гээд хаа хамаагүй газар худалдаалах болов.

Хамгийн гол нь энэхүү гүзээлзгэнээс тийм нэг нэхүүн үнэр хангинана. Мэдээж нэлээд нарийн үнэрлэвэл шүү дээ. Энэ талаар монголд гүзээлзгэнэ тариалдаг залуу фермер М.Содбилэг “Аливаа хүнсний ногоог муутгадаггүй үйлчилгээтэй, үнэртүүлэгч бодис цацсан энэ хорыг идээд таны хүүхэд маргааш өвдөхөд хэнд бурууг өгөх юм бээ?” гэдгийг тодруулж буй юм.

Ямартай ч жижиглэнгийн худалдаачид өглөө эрт Барс захаас хятад гүзээлзгэнийг маш хямдаар бөөндөж аваад зардаг аж. Мэдээж энэхүү гүзээлзгэнэ нь монголд тарьж, худалдаалдагаас хоёр дахин бага үнэтэй байдаг. Тийм учраас бага насны хүүхдүүд болон иргэд дуртай худалдан авдаг байна.

Эцэст нь хэлэхэд, манай улсад дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, хамгаалах ямар ч дархлаа байхгүй. Урд хөршийн энэ мэтчилэн “хогийг” монголд хяналтгүй борлуулагдаж, ийнхүү иргэдийнхээ эрүүл мэндийг хяналтгүй орхиж байгаа төр засаг ялангуяа Мэргэжлийн хяналтынхан ажлаа хийгээч! 

О.Гэрэлчулуун

 

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.