Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс Шүүхийн газартай санал солилцсоны үндсэн дээр малын “А” данс олдохгүй байгаа малчдын мал маллаж байсан хугацааг шүүхээр тогтоолгохоор болжээ. Зарим сумдад малчин-даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтооход шаардлагатай малын “А” дансны бүртгэл устаж үгүй болсонтой холбоотойгоор хүндрэл бэрхшээл тулгарч байгааг холбогдох мэргэжилтнүүд хэлж байна.
Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор шүүхийн шүүгч нартай санал солилцож нэгдсэн ойлголтод ийнхүү хүрчээ. Архангай аймагт энэ онд 2300 орчим малчин-даатгуулагч тэтгэвэрт гарахаар бүртгэлд байгаа ч зарим сумын малчдын “А” данс олдохгүй байгаа юм.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30426
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.