БНАСАУ химийн зэвсэг үйлдвэрлэхэд ашигладаг тоног төхөөрөмжүүдийг Сирид нийлүүлсэн байж магадгүй гэж НҮБ хардаж байгаа юм байна. Тус байгууллагын шинжээчдийн энэ асуупдлаар хийсэн шалгалтын тайланд ингэж бичсэнийг “The New York Times” сонин өчигдрийн дугаартаа мэдээлжээ.
БНАСАУ-аас Сирийг чиглэн хөвж явсан ачааны хоёр хөлөг онгоц хүчилд тэсвэртэй хавтан ачиж яваад саатуулагдсан хэрэг 2017 оны нэгдүгээр сард гарч байсан. Холбогдох талууд тухайн үед “Сирийн төрийн өмчит металлургийн компани “Metallic Manufacturing Factory”, БНАСАУ-ын Korea Mining Development Trading” компанийн гэрээний дагуу тээвэрлэлт хийж явсан” гэсэн тайлбарыг өгсөн ч НҮБ-аас шинжээч томилон шалгалт явуулж эхэлсэн юм байна.
“The New York Times”-ын нийтлэлд бичсэнээр, БНАСАУ хүчилд тэсвэртэй хавтангууд, хавхлагууд, өндөр температурын термометр зэрэг багаж, тоног төхөөрөмжүүд Сирийн нутаг руу оруулсан гэжээ. 2012-2017 оны хооронд нийт 40 удаагийн тээвэрлэлт хийсэн гэж уг мэдээлэлд бичсэн байв. Тээвэрлэгдсэн ачаа бараа нь баллистик пуужин хийхэд ашиглагддаг бодис түүхий эд, тоног төхөөрөмжүүд байсан байх өндөр магадлалтай гэж НҮБ үзжээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.