Авлигын хэргийн улмаас 9 тэрбум рублийн хөрөнгийг битүүмжилжээ

2018-02-21 Ертөнц

ОХУ-ын Мөрдөн шалгах хороо өнгөрсөн онд авлигын хэргийн улмаас 9 тэрбум рублийн хөрөнгийг битүүмжилсэн гэж тус хорооны дарга Александр Бастрыкин байгууллагынхаа тайлангийн хурал дээр хэлсэн байна. Тэрээр “Өнгөрсөн онд авлигын гэмт хэргээр 17,6 мянган хэрэг үүсгэсэн, тэдгээрээс 8 мянган хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд тэдгээрийн 4 мянга нь хээл хахуультай холбоотой байсан юм” гэж мэдээлжээ.

Түүнчлэн авлигын хэргийн улмаас төрд гарсан хохиролд 2 тэрбум рублийг нөхөн төлж, 8,5 тэрбум рублийн хөрөнгийг битүүлжилсэн. Авлигын хэрэгт холбогдсон этгээдүүдээс 600 орчим нь албан тушаалын давуу эрх эдэлдэг албан тушаалтнууд байна гэж хэлжээ. Үүнээс гадна тэр цалин олгохгүй байх гэдэг гэмт үйлдэлтэй тэмцэж байгаа талаар дурдаж, тэр чиглэлээр эрүүгийн хууль дахь зүйл заалтын санкцийг нэмэх саналтай байгаагаа бас танилцуулсан байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.