Олимпийн тамирчид 18 хуудастай менюнээс сонголт хийдэг

2018-02-22 Ертөнц

Аливаа тэмцээн уралдааныг хүлээж авч байгаа улсын хувьд тэмцээнээ будлиангүй зохион байгуулахаас гадна тамирчид, зочдын тав тухыг хангах зорилт эн тэргүүнд тавигддаг. Олимпийн наадмын хоол хүнстэй холбоотой мэдээллийг хүргэж байна.

Олимпийн наадамд оролцож буй 2952 тамирчин, түүнээс хэд дахин олон дасгалжуулагч, албаны хүмүүс Пёнчанд очоод байгаа бөгөөд тэднийг хооллох асар том хоолны газрыг олимпийн тосгонд байгуулжээ. Хоолны газарт Солонгосын хамгийн шилдэг 180 ахлах тогооч амсхийх завгүй ажиллаж, 18 хуудас бүхий менюг үйлчлүүлэгчдэдээ санал болгож байна.
Хоолны заал нь дэлхий нүүгээд ирчихсэн юм уу гэж эндүүрмээр, сонголт нь ч нэн арвин. Ази, Европ, Итали, Солонгос, Хятад, Солонгос хоолоор төрөлжүүлснээс гадна салат бар, халял буюу лалын шашинтнуудын хоолны газар ч байна.
Хоол хүнсний бүтээгдэхүүн нь төрөл бүр дээрээ сонголттойн дээр хамгийн дээд зэрэглэлийнх байгаа нь гайхалтай. Бяслаг гэхэд л Эдам, Швейцария, Камамбер, Фета, Чеддар, Боккончини и Грана Падано гээд өрөөстэй. Тамирчид хэзээ ч орж ирсэн үргэлж нээлттэй.
Тамирчин хүн жирийн хүнийг бодвол их хоол хүнс хэрэглэдэг. Уран гулгалтын тамирчин өдөрт 1800-3000 калори илчлэгтэй хоол хүнс хэрэглэх шаардлагатай байдаг бол цанын тамирчид оргил ачааллынхаа үед өдөрт 7000 калори илчлэгтэй хоол хүнс идэх хэрэгтэй болдог байна.

Б.Сайхан

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.