АНУ-ын Н-2 ангилалын визийн материалыг гуравдугаар сарын 1-нээс хүлээж авна

2018-02-19 Гадаад харилцаа

 АНУ-д Н-2 ангилалын визээр зочилж хөдөлмөр эрхлэх эрхтэй улс орнуудын жагсаалтад Монгол Улс орсон. Ингэснээр Монгол Улс анх удаа энэхүү жагсаалтад багтаж байгаа бөгөөд H-2A болон H-2B ангиллын виз авах эрх бүхий орнуудын жагсаалтад 2018 онд нэмэгдсэн цорын ганц улс болсон юм.  Эдгээр ангиллын виз нь Америкийн компаниудад түр хугацаагаар гаднаас ажилчин авах боломж олгодог. H-2A виз нь улирлын чанартай хөдөө аж ахуйн салбарын ажлын байранд, H-2B виз нь хөдөө аж ахуйн бус улирлын чанартай ажлын байранд тус тус ажилчин авахад ашиглагддаг. АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам дээрх жагсаалтыг жил бүр шинэчилдэг бөгөөд Монгол Улсын хувьд өнгөрсөн нэгдүгээр сарын 18-наас эхлэн 2019 оны нэгдүгээр сарын 18 хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэв түр хугацаагаар ажиллахаар ирсэн иргэд нь визийн хугацаагаа хэтрүүлэх, АНУ-д байх хугацаандаа гэмт хэрэг, зөрчил гаргах тохиолдолд жагсаалтаас хасагддаг. 2018 оны жагсаалтаас Хайти, Белиз, Самоа зэрэг улс хасагджээ. Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яам 2018 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн монгол иргэдэд Н2 ангиллын виз олгож эхэлнэ.

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.