Цагаач нь улсынхаа харьяаллыг хадгалж үлдээд хувийн хэргээр амьдардаг

2018-02-9 Парламент

Чуулганы танхимаас

УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр завсарлана. Үүнээс өмнө чуулганы хуралдаанаар яг одоо “Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.01.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцэж байна. Харин дараа нь  “Монгол Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх аж.

Түүнчлэн үдээс хойших чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлнэ. Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Н.Амарзаяа, Б.Дэлгэрсайхан, Г.Тэмүүлэн нараас Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан “Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2017 оны 69 дүгээр тогтоолын хэрэгжилттэй холбоотойгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонсох юм байна.

Тэгэхээр одоо хэлэлцэж буй асуудлыг тодруулахад, Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төслөөр жилдээ 100 хүртэл гадаад иргэдэд цагаачлалын квот олгохоор заасан юм.

Одоогийн байдлаар Монгол Улсад 15 орны 1959 цагаач иргэн амьдардаг. Тэдний 1249 нь хятад, 643 нь орос, үлдсэн нь өөр орны иргэд аж.

Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөнгийн өгч байгаа мэдээллээр цагаач иргэдийг дүрвэгч гэдгээр ойлгож болохгүй. Эх оронд нь дайн байлдаан гарсан иргэдийн хувьд бусад орон руу дүрвэдэг. Монгол Улс дүрвэгчдийг хүлээж авдаггүй

Цагаач нь улсынхаа харьяаллыг хадгалж үлдээд хувийн хэргээр амьдардаг.

Өнөөдөр монголд амьдарч байгаа 1959 цагаач иргэн нь хувьсгалын өмнөөс эхлээд суурьшсан тэдний хүүхэд аж.  Оросууд нь Амгалан, 13 дугаар хороололд гол төлөв амьдардаг бол хятад иргэд 100 айл орчмоор амьдардаг байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авснаар чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

 

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.