УИХ-ын даргын захирамжаар Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулагдсан. Тэд Засгийн газарт өгөх зөвлөмж боловсруулсан талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ё.Баатарбилэг, Л.Элдэв-Очир, М.Оюунчимэг нар өнөөдөр /2018.01.30/ мэдээлэл хийлээ.
Утааны улирал эхлэхээр дээр дооргүй дуу дуугаа авалцан утааны асуудлыг хөндөх байдал сүүлийн хэдэн жилийн турш ёс юм шиг явсаар ирсэн. Тиймээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр бодитой ажил хийхийг зорьж тус ажлын хэсгийг байгуулсан гэдгийг гишүүд тодотголоо.
Ажлын хэсгийн эхний ажил Засгийн газарт зөвлөмж хүргүүлсэн байна. Тодруулбал, Хот тосгоны тухай хууль болон газрын үнэлгээтэй холбоотой эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах ажлыг чуулган завсарлахаас өмнө хийх зөвлөмж хүргүүлжээ.
Тэгэхээр Засгийн газарт хүргүүлсэн уг зөвлөмжинд хоёр хуульд өөрчлөлт оруулах тухай юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “Агаарын бохирдлын эсрэг ажлаа маш тодорхой 3-5 зүйлд төвлөрүүлэх ёстой. Агаарын бохирдлын эсрэг авах арга хэмжээний санхүүжилтийг БНСУ-аас шийдсэн учраас тэр хөрөнгийг олон зүйлд үрэн, таран хийхгүйгээр цөөн хэдэн чанартай ажилд зарцуулахыг зөвлөмжид тусгасан. Одоогоор айл өрхийн шөнийн тарифын хөнгөлөлт цахилгааны хэрэглээндээ хүрэхгүй байгаа юм. Тиймээс хөнгөлөлтийн хэмжээг эргэж харах, үнэхээр цахилгаанаар гэрээ халааж байгаа бол 24 цагийн турш цахилгааны хөнгөлөлт эдлүүлж ч болно” хэмээн тодрууллаа.
“Мөн ойрын хугацаанд утааны голомтод амьдарч байгаа айл өрхүүдийг 7,5 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамруулах, худалдааны захуудыг хотоос гадагш нүүлгэх ажил яригдаж байна” гэдгийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг онцлон хэлэв. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын дахин төлөвлөлт, гэр хорооллыг орон сууцжуулах асуудал яригдаж байгаа аж. Утааг бууруулах хамгийн төгс арга бол орон сууцжуулах гэдэгт УИХ-ын болон Засгийн газрын гишүүд санал нэгдээд байгаа юм. Нийслэлийн 220 мянган өрхийг орон сууцжуулах ажил урт хугацаанд үргэлжилнэ. Түүхий нүүрс хориглохоос өөр арга байхгүй. Сайжруулсан түлш боловсруулах үйлдвэрийг татвар, зээлийн бодлогоор дэмжих асуудлыг 2018 оны нэгдүгээр улиралд багтаан шийдэх зөвлөмжийг Засгийн газарт өгсөн нь энэ юм.
Мөн энэ асуудлаар УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир “Утаанд улс төр явж байна. Хоёрдугаарт, Монголын нэр хүндтэй компаниуд руу чиглэсэн хар пиарын шинжтэй гүтгэлэг маш их явж байна. 2009 онд Дэлхийн банк, “Мянганы сорилын сан”-тай сайжруулсан зуухны тендер зарлаж “Сэлэнгэ” констракшн зэрэг олон компани шалгарсан. Энэ компаниуд “MCS”-тэй хамтран ажиллах санал дэвшүүлж, зуухны сурилуулалт дээр “MCS” компани ажилласан. Энэ зуух маш сайн халдаг, шаталтыг бүрэн явуулдаг. Дутагдалтай тал нь хоол хийх боломжгүйд байгаа юм. Ийм асуудлыг нэг компанид холбоод байх шаардлагагүй” гэв.
11 цагийн өмнө
13 цагийн өмнө
13 цагийн өмнө
15 цагийн өмнө
16 цагийн өмнө
Өчигдөр
87366
30404
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.