”Баянзүрх дүүргийн I хороонд E-Mart худалдааны төвийн агуулах шатаж байна” гэсэн дуудлага 02:04 цагт /2018.01.29/ нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10, 14, 34, 63 дугаар ангиудын ээлжийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, 5 цагийн турш гал түймрийг бүрэн унтраасан байна.
Гал түймэр худалдааны төвийн нэгдүгээр давхарт байрлах бараа хүлээн авах 14х10 метрийн хэмжээтэй хүнсний агуулахад гарч, хүнсний бараа материал шатсан аж.
Гал түймрийн улмаас түлэгдсэн, гэмтсэн хүн байхгүй ба Онцгой байдлын албаныхан дөрвөн тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж чаджээ.
Мөн өнгөрөгч шөнө улсын тусгай обьект болох III төрөх эмнэлэгт гал гарсан байна. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах ангийн бүрэлдэхүүн цаг алдалгүй ирж галыг аюулгүй болгожээ. Гал түймрийн улмаас хүн түлэгдэж, гэмтээгүй байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.