Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Тодруулбал, БНХАУ-аас Дорноговь аймгийн Замын үүд суманд суугаа Ерөнхий консулын газарт хоёр га газар эзэмшүүлэх агуулгатай юм. Газар эзэмшүүлэх асуудлаар хоёр улс аль аль талдаа харилцан адил байх зарчим баримталдаг байна. Энэ дагуу БНХАУ-ын зүгээс манай улс Манжуурт Консулын газраа нээвэл газар олгох зэргээр бүхий л талаар дэмжиж ажиллахаа мэдэгджээ.
Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал Н.Анхбаяр энэ талаар хэлэхдээ “Манжуурт консулын газар нээх асуудлыг судалж байгаа” гэлээ. Энэ дагуу Гадаад харилцааны яам Хятадын талтай ярилцаж, 2 газар ашиглуулах талаар зөвшилцсөн байна.
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87371
30441
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.