Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр энэ онд хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр хөрш орнуудын худалдаа, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийг өөрийн улсаар дамжуулан өнгөрүүлэх замаар ашиг олох, эдийн засгийн өсөлтийг хангах боломж бүрдэх юм. Тиймээс дамжин өнгөрөх тээвэрлэлтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд жолооч нарыг сургах, баримт бичгийг шинэчлэх, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах зорилгоор ЗТХЯ, Автотээврийн үндэсний төв болон УУХҮЯ хамтран энэ сарын 19-нд “Дамжин өнгөрөх тээвэр ба тээврийн хэрэгсэл” өдөрлөг зохион байгуулах болжээ. Өдөрлөг “Монгол хьюндэй моторс” компанийн Үзэсгэлэнгийн танхимд 13.00 цагт эхэлнэ.
Энэ үеэр тусгай зориулалтын ачааны автомашин, чирэгчүүдийг танилцуулахын зэрэгцээ, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн тухай, шатахууны бодлогын тухай, банкны лизингийн үйлчилгээний талаар иргэд, жолооч нарт дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.