НИТХ-ын дарга С.Амарсайхан газрын харилцааны асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах захирамж гаргаж энэ сарын 18-ныг дуустал хүртэл санал, гомдол, хүсэлтүүдийг хүлээн авахаар болсон билээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар НИТХ-ын ажлын алба, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд иргэдээс ирсэн 230 гаруй өргөдөл байна. Зөвхөн Дүнжингаравт байрлах үйлчилгээний нэгдсэн төвд 100 гаруй өргөдөл ирснээс газрын албаны үйл ажиллагаатай холбоотой асуудлаар 50 гаруй , газрын маргаан 12, төрийн албан хаагчийн ёс зүй зэрэг асуудлаар зонхилон өргөдөл, гомдол ирүүлжээ.
Хэлэлцүүлгийг иргэдийн оролцоонд тулгуурлан олон нийтэд нээлттэй зохион байгуулах тул иргэн та шийдвэр гаргагчидтай нүүр тулж өөрийн биеэр асуудлаа тавих, гарах арга замаа тодорхойлоход оролцохыг урьж байна. Урилгаар нийслэлээс сонгогдсон УИХ-ын 28 гишүүн, БХБ-ын сайд Х.Баделхан, БХБ-ийн сайд, дэд сайд, яамны төрийн нарийн бичгийн дарга, Газрын харилцаа, геодези зураг зүйн газарынхан оролцохоор болсон байна. Мөн Нийслэлийн Засаг дарга С.Батболд, хотын орлогч дарга нар, НИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн газрын алба болон холбогдох газар хэлтсийн дарга нар, Дүүргүүдийн Засаг дарга, орлогчид, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид болон Газрын албаны дарга нар оролцох юм.
Нийслэлийн иргэд, оршин суугч та бүхнийг ирэх даваа гарагт буюу 1-р сарын 22-ны өдөр Соёлын төв өргөөнд 14:00 цагт эхлэх олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэгт идэвхитэй оролцохыг уриалж байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.