Хэрхэн нэгэн зэрэг олон гадаад хэл сурах вэ?

2018-12-9 Амрах агшин

 

Шинээр хэл сурна гэдэг маш үр дүнтэйн зэрэгцээ үнэхээр ухаан сорисон ажил юм. Хэрвээ таньд нэгэн зэрэг олон хэл сурах хэрэгцээ гарсан, эсвэл өөрийн сонирхлоор хэд хэдэн хэл сурахаар хүсэж байвал үргэлжлүүлэн  уншихыг зөвлөе.

Мэдээж амархан гэж хэлэхгүй ч нэгэн зэрэг олон хэл сурах нь таньд тархиа илүү сайн ажиллуулах болон таны сурах гэж байгаа хэлнүүдийн адил болон төсөөтэй талуудыг ашиглах боломжийг олгоно. Бас хоорондоо ижил төсгүй хэлнүүд сонгосноор зохион байгуулалттай байж, өөрийн цагаа зөв хувиарлах чадвар чинь сайжрах болно.

ЭРЭМБЭ ДАРААЛАЛ ТОГТОО

1. Өөр өөр “гэр бүл”-ээс гаралтай хэлнүүд сонго:

Итали Испани зэрэг хоорондоо төсөөтэй хэлүүдийг сурах нь дөхөм юм шиг боловч, энэ нь төөрөгдлийн  эх үүсвэр болдог. Таньд ямар хэл сурахаа өөрөө сонгох гэж байгаа бол нэгнээсээ эрс ялгаатай хэлнүүдийг сонгоорой. Ингэснээр та үгс болон дүрмийг нь толгойдоо хольж  хутгаж төөрөлөхгүй байх нь.

Харин яалтачгүй ижил төстэй хэлнүүд сурах гэж байгаа бол яг нэг хугацаанд судалхаас зайлсхийж өөр өөр өдөр эсвэл долоо хоногоор ээлжилж хэлээ судлаарай

2. Хэцүүг нь амархантай нь:

Сонголт таны гарт байгаа бол та өөрийн сайн мэддэг нэг хэл, таны хувьд хүндхэн нэг хэлийг сонгоорой. Жишээ нь та Солонгос хэлэндээ сайн бол Франц хэлийг давхар сонгоод, англи хэлэндээ сайн бол арай мэдэхгүй Япон , Итали хэлээ сонгож судлаарай

3. Нэг гадаад хэлээ тэргүүнд тавь:

Гадаад хэлнүүдээ дэс дараанд оруулснаар та алинд нь илүү цаг гаргаж, анхаарал  хүчин чармайлт гаргахаа зохицуулах боломжтой болохоос гадна та нүр их хичээл зүтгэлийнхээ төгсгөлд  ядаж нэг хэлийг бүрэн эзэмшсэн байна. Үгүй бол бүх хэлнээсээ багахан багахан мэдлэгэтэй дуусах вий.

Сурчих юмсан гэж хамгийн их хүсэж байгаа эсвэл хамгийн хурдан сурах шаардлагатай байгаа хэлээ эхэнд тавиарай.

4. Нарийвчилсан хуваарь гаргаад түүнийгээ сайн дага:

Олон хэл сурж байгаа үед цагаа зохицуулна гэдэг бол маш чухал зүйл. Хэл тус бүр дээр өдөрт, долоо хоногт хичнээн хугацаа зарцуулахаа хувиарлаж тооцоолоод хамгийн их анхаарал хандуулхаар сонгосон хэлдээ илүү их цагийг хувиарлаарай.

Цагаа яаж хуваарилах нь таны мэдэлд. Хамгийн гол нь хуваариа маш сайн дагаж мөрдөх л хэрэгтэй. Долоо хоногын өдрүүдээ хуваарьлахдаа 4өөс 5 өдрийг чухал хэлдээ сонгоод үлдсэн өдрүүддээ нөгөө хэлээ давтаарай.

СУРАХ ХУВИАРАА ЦЭГЦЛЭХ

1. Сурж байгаа хэлнүүд хооронд нь үгээ  хөрвүүл:

Нэгэн зэрэг олон хэлийг толгойдоо актив байлгах хамгийн гол арга бол үгсийг өөрийн хэлрүүгээ орчуулах биш тэр хэлнүүдийнхээ хооронд  нь орчуулга хийх юм. Ингэж хөрвүүлж сурах нь хэлийг илүү гүнзгий түвшинд сурахад туслана. Арай хэцүү хэлний шинэ үгээ арай амархан хэлээрэй орчуулга болгон бичээрэй. Монгол хэлээрэй шинэ үгийн утгаа бичихгүй гэсэн үг шүү.  Улам хэцүү болгоё гэвэл сайн мэддэг хэлээрэй нэг сэдвээр эх бичээд, түүнийгээ нөгөө хэлрүүгээ орчуулж болох юм.

2. Сурж байгаа бүх хэлээрэй шинэ үгийн карт хийгээрэй:

Сурж байгаа хэлнүүдийнхээ үг хэллэгнүүдээр карт хийгээд холилдуулаад ширээн дээрээ бэлдээд сугалж өөрийгөө шалгаарай. Энэ нь таньд олон хэлнүүдийн хооронд хурдан шилжиж сурахад туслана.

3. Хэл болгондоо зориулж өөртөө өөр өөр зан төлөв бий болго:

Нэг хэлээр ярихдаа нэг зан төлөвтэй, өөр нэг хэлээр ярихдаа өөр нэг хувь хүн үүсгэхийг оролдоорой. Энэ нь хэлнүүдээ хооронд нь ялгаж салгахад их тустай. Жишээ нь та францаар ярихдаа өөрийгөө маш романтик хүн мэтээр төсөөлж болно. Франц кинон дээр гардаг жүжигчид шиг уруулаа цорвойлгон дуурайж ярих гэх мэт.

Олон хэлтэй хүмүүс хэл болгоноорой ярихад тэдний характер нь ихэвчлэх өөрчлөгддөг гэж баталцгаадаг. Та ч бас оролдож үзээд шинэ хэлийг сурах нэг шинэ арга барил гэдгийг ойлгох болно.

4. Сурж буй хэлнүүд дээрээ нэг сэдэв зэрэг үзэх:

Болж өгвөл бүх хэлээрээ адилхан сэдвийг судлаарай. Ингэснээр таны тархи шинэ үгстэйгээ илүү гүнзгий холбогдон сайн ойлглх болно. Жишээ нь нэг хэлэн дээрээ амьтдын талаар үзэж байгаа бол нөгөө хэлэн дээрээ ч ан амьтдаа сурах хэрэгтэй.

5. Хэлний  аппликэшнуудыг хэрэглээрэй:

Dualingo, Memrise гэх мэт олон хэлийг зэрэг сурах боломжтой апп-уупыг утсан дээрээ татаарай. Дараа нь өөрийн сурж байгаа бүх хэлээ суулгаад аваарай. Ингээд та гадуур явж байсан ч хэзээ ч хамаагүй гадаад хэлээ давтах боломжтой боллоо.

6. Сурах материалуудаа өнгөөр ялгаарай:

Хэл болгондоо нэг өнгө сонгоод хавтас, үзэг, тодруулагч гэх мэт бичгийн хэрэглэлүүдээ өнгөө ангилж ашиглаарай. Мөн Google Calendar гэх мэт онлайн календар ашигладаг бол хэл сурах хуваариа бас өнгө өнгөөр ангилах нь.

УРАМ ЗОРИГТОЙ БАЙГААРАЙ

1. Өөрийгөө хөгжилтэй байлгах:

Олон хэл нэг дор сурна гэхээр мэдээц хэцүү санагдаж байгаа байх. Шантарж урам зоригоо мохоохоос сэргийлээд хичээлийн хөтөлбөртөө өөрт зугаатай зүйлсээ оруулаарай. Сурж байгаа хэлээрэй хадмалтай нь кино юмуу нэвтрүүлгүүд үзээрэй. Шинэ хэл дээрээ дуу сонсож бас унаган хэлтэй хүнтэй танилцаарай.

Уулзаж гадаад хэлээр ярьдаг груп олж шинэ хүмүүстэй ч танилцаж ярианы бэлтгэлээ ч хийж болох нь. Мeetup.com шиг вэбхуудас эсвэл сонингоос , facebook ээс гадаад хэлний бүлгэмүүд олж болох юм.

2. Хэл сурах процессоо өдөр тутмын амьдралтайгаа нэгтгэ:

Цагаа хуваарилахдаа өдөрт дор хаяж нэг хэлээ сурахаар төлөвлөх хэрэгтэй. Гэрийнхээ эд зүйлс дээр сурж буй хэлээрэй нэршлүүдийг нь бичиж нааж, компютер  гар утасны тохиргоондоо хэлээ өөрчлөж болох юм. Энэ мэт жижиг өөрчлөлтүүдийг хийснээр та албан ёсоор цаг гарган сураагүй үедээ  ч гадаад хэлээ давтаж байна гэсэн үг юм.

3. Амьд харилцаа үүсгэ:

Урам зоригтой тууштай байхад хамгийн гол нь яагаад шинэ гадаад хэл сурахаар болсон, яагаад сурахыг хүссэн тэр шалтгаанаа байнга санах хэрэгтэй. Таньд санаа тавих гадаад хэл сурахад чинь туслах таныг эрч хүчтэй байлгах хэн нэгнийг олоорой. Хэлийг нь сурж байгаа оронлуугаа аялах эсвэл монголдоо тэр хэлээр ярьж дадсан ярианы клубд нэгдээрэй.

4. Өөрийгөө шагна:

Гаргасан жижиг гэлтгүй амжилт болгоноо тэмдэглэж сураарай. Шагнал болгож өөртөө амралт өгөх ч юм уу, эсвэл сурж байгаа хэлнийхээ улсын хоол амттангаар өөрийгөө дайлж шагнаарай. Сурж буй хэлээрээ ярьдаг улс руу аялах нь мэдээж хамгийн шилдэг шагнал болох болно.

Амжилт хүсье!

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.