Олон улсын валютын сангийн шаардлагаар нэмэгдсэн татварууд олон нийтийн эмзэг асуудал болоод байна. Хачир дээрээ гурван төрлийн татвар нэмэгдсэн гэх боловч үнэн хэрэгтээ есөн төрлийн татвар нэмэгдсэнийг хэн ч анзаарахгүй байна. Эдгээр татваруудаас Газар худалдаалахтай холбоотой татвар бүх иргэдэд хамаарна. Өөрөөр хэлбэл, газрын эзэмших ашиглах эрх шилжүүлсэний орлогоос иргэн 10 хувь ААН 30 хувийн татвар төлөх хууль хэрэгжиж байгааг Татварын ерөнхий газраас хэлж байна.
Түүнчлэн сүүлийн үед цахим ертөнцөөр өвсөнд тавьсан түймэр шиг дэгдээд буй нэгэн мэдээллийн талаар албаны хүмүүсээс тодруулсан юм. Иргэд үл хөдлөх хөрөнгө буюу байр машинаа зараад улсад 25 хувийн татвар төлнө гэдэг нь ташаа мэдээлэл аж. Харин нийт борлуулсан төгрөгийнхөө хоёр хувийг буюу энэ төрлийн татвар хэвээрээ юм байна.
Харин дундаж цалинтай иргэдийн татвараас 15 хувийг авах аж. Магадгүй энэ нь өнөөгийн тарчиг нийгэмд энгийн иргэдийг туйлдуулж мэдэх юм гэдгийг эдийн засагчид хэлж байна. Нөгөөтэйгүүр, аж ахуйн нэгж байгууллагууд 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэн байлгахгүйн тулд далд эдийн засагт шилжинэ. Өнөөдрөөс эхлээд аж ахуйн нэгжүүд ажилчдаа хална. Татварын энэ нэмэгдлээр 88 тэрбум төгрөгийг ажил хөдөлмөр бүтээдэг хүмүүсийн халааснаас аваад халамжид зарцуулахаар харагдаж байна гэдгийг ч онцолж байна.
О.Гэрэл
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.