Солонгос улсад 13500 монгол “харлажээ”

2018-01-4 Мэдээ, мэдээлэл
БНСУ-д 46.153 монголчууд байгаа нь өмнөх үеэс хамгийн их болж байгаагийн дээр тэдний 13.500 орчим нь “харлажээ” гэсэн мэдээллийг холбогдох газраас өгч байна.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар ЭСЯ-нд иргэдээс дунджаар 35.000 гаруй визний хүсэлт ирүүлсний 11.752 нь БНСУ-д зорчих эрх авч чаджээ.
Дашрамд тэмдэглэхэд, ажилгүй хүнд виз олгодоггүй байсан бол одоо чөлөөтэй болсон. Мөн 1990 оноос хойш нийтдээ Солонгос руу таван удаа ирж очсон хүн байвал хугацаа харгалзахгүйгээр виз хүсэх боломжтой аж.

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.