БНХАУ-ын Бээжин хотноо болсон “Газар хөдлөлтийн хор уршгийг арилгах арга хэмжээ болон чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт дадлага сургуульд ОБЕГ-ын баг амжилттай оролцоод ирлээ. Уг дадлага сургуульд Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр тэргүүтэй алба хаагчид оролцсон байна.
Сургалтыг БНХАУ-ын Газар хөдлөлтийн агентлаг, Газар хөдлөлтийн хор уршгийг арилгах үндэсний төвтэй хамтран зохион байгуулж, Монгол, Индонези, Камбожи болон Малайз Улсын нийт 40 төлөөлөгч хамарчээ. Оролцогсод дадлага сургуулиар газар хөдлөлтийн үед авах арга хэмжээ, цэвэр, бохир зүсэлт хийж эрэн хайх, аврах, давчуу орон зайд аврах ажиллагаа, өндрөөс аврах ажиллагаа, канал татаж нэрвэгдэгсдийг доош буулгах ажиллагааны чиглэлээр мэдлэг туршлагаа хуваалцлаа гэж ОБЕГ-аас мэдээллээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.