Турк улсыг оффшор-улсуудын жагсаалтад оруулж магадгүй тухай Bloomberg агентлаг мэдээллээ.
Европын холбооны тусгай ажлын хэсэг татвар ногдуулалтын асуудлаар хамтран ажилладаггүй эрх зүйн тогтолцоонуудын хар жагсаалтыг гаргаж эхэлжээ. Тэд 90 гаруй эрх зүйн тогтолцоог судлаж, татварын хэм хэмжээнд нийцэж байгаа эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа аж.
Ирэх арванхоёрдугаар сарын 5-нд болох зөвлөгөөний үеэр Турк улсыг уг жагсаалтад оруулахыг Европын холбооны гишүүн орнуудын сангийн сайд нарт зөвлөж магадгүй тухай эх сурвалж мэдээлсэн байна. Туркийн эрх баригчид татвар ногдуулалтын салбарын ил тод байдлыг хангах чиглэлд хангалттай хүчин чармайлт тавихгүй байна гэж Европын холбоо үзэж байгаа аж. Хар жагсаалтад багтсан улсуудын талаар ямар арга хэмжээ авах тухайгаа Европын холбоо -ны гишүүн орнууд хараахан шийдээгүй тухай ч хэлжээ.
Г.Пүрэвсүрэн
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30413
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.