ТЕГ-ын дарга асан Б.Хурц шүүхэд хандаад байна

2017-11-14 Мэдээ, мэдээлэл

УИХ-ын гишүүн Ж.Батзандан ТЕГ-ын дарга асан Б.Хурцын талаар Төрийн ордонд сэтгүүлчдэд энэ сарын 6-ны өдөр мэдээлэл хийсэн. Тэрбээр Б.Хурцыг Д.Энхбатын үхэлд буруутай хэмээн мэдэгдээд “Хууль бусаар хүн хулгайлсан хэргээр Герман, Англи, Европын холбоо Б.Хурцыг шалгаж байна. Тэр Европын холбоо руу орох эрхгүй болсон. Энэ хэргийг шалгах ёстой” гэсэн юм.

Түүгээр зогсохгүй “С.Зоригийн хэргийн захиалагчийг зарлахгүй гурван хүнд ял өгсөн нь Б.Хурцын хийсэн ажил, түүнээс хүн болгон айдаг. Миний ээж ч айдаг. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкинд авч өгөх ажиллагааг гардан зохион байгуулсан хүн бол алдарт тагнуулч Б.Хурц” хэмээн мэдэгдсэн.

Харин энэ асуудлаар ТЕГ-ын дарга асан Б.Хурц  нэр төрд халдсан хэмээн УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн нэр дээр Сонгинохайрхан дүүргийн шүүхэд гомдол гаргаад байна. Тэрбээр “Ж.Батзандан миний талаар ямар хэлбэрээр мэдээлэл тараасан шигээ эргээд уучлалт гуйх ёстой” гэсэн хүсэлт гаргажээ.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.