Олон үндэстний цагаачлалын визний (ногоон карт) 2019 оны ээлжит сугалааны шинэчлэгдсэн бүртгэлийн хугацаа нь 2017 оны 11 дүгээр сарын 22 хүртэл сунгагдаж үргэлжлэхээр болсон тухай Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамны Консулын газраас мэдэгдлээ. Учир нь техникийн саатлын улмаас 2017 оны энэ сарын 18-ны өдөр оруулсан бүртгэлүүдийг дахин оруулах шаардлагатай болсон ажээ.
Та энэ сугалаанд АНУ-ын Төрийн Департаментын www.dvlottery.state.gov цахим хуудас руу орж электрон хэлбэрээр бүртгүүлэх ёстой юм байна. Энэхүү сугалаанд бүртгүүлэхэд ямар ч хураамж төлөхгүй.
Сугалааны Монгол хэл дээрх зааврыг АНУ-ын ЭСЯ-ны https://mn.usembassy.gov/mn/2019-dv-lottery/ цахим хуудаснаас үзнэ үү.
Эх сурвалж: Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтэс
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.