
Энхтайваны гүүрэн доогуурх замыг өнөөдөр өглөөнөөс түр хаалаа. Учир нь “Нарны хороолол”-ын зүүн талд барьж буй барилгын краны сум унаснаас болж, тус газраар автомашин нэвтрэхэл хүндрэл үүсээд байгаа юм.
Энэхүү хаасан замыг нарийн тодруулбал, “Нарны хороолол”-оос зүүн тийш буюу шууд Энхтайваны гүүрэн доогуур гардаг замын хөдөлгөөнийг Баянгол дүүргийн замын цагдаа нар түр хязгаарласан байна. Одоогийн байдлаар хэдий хугацаанд хаах нь тодорхойгүй байгаа аж.
Ямартай ч тус замыг хааснаас болж энэ хэсэгт түгжрэл үүсч, зорчигч нар нэлээд бухимдалтай байна.
18 цагийн өмнө
19 цагийн өмнө
20 цагийн өмнө
Өчигдөр
2026-10-6
2026-10-6
2026-10-5
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.