Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд, Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх нар эмгэнэл илэрхийллээ.
Эмгэнэлд, “Отгонтэнгэр хайрхан ууланд авиралт хийгээд бууж явсан уулчдаас 17 нь золгүй ослоор амь насаа алдаж ар гэр, аав ээж, хань ижил, үр хүүхдүүдэд нь нөхөж баршгүй хүнд гарз учирсанд гүн эмгэнэл илэрхийлье.
Ослоор сураггүй болсон хүмүүсээс эсэн мэнд гарч ирэхийг Та бүхний нэгэн адил хүсэн хүлээж байсан боловч ийнхүү горьдлого тасарсанд гүнээ харамсан гашуудаж байна.
Уулын аялал, авиралт тэр дундаа өндөр уулын авиралтыг зохион байгуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, сайн дурын холбоод, клубууд гарч болох эрсдлийг сайтар тооцож, аюулгүй байдлыг хангах, хариуцлагаа өндөржүүлэхэд анхаарал хандуулах ёстойг энэхүү харамсалтай осол бидэнд сургамж боллоо.
Ид хийж бүтээх насандаа өндөрт, бүр өндөрт тэмүүлж, хүсэл мөрөөдлийнхөө оргилд хүрэхийн төлөө хичээн зүтгэсэн эдгээр залуус маань өөрсдийгөө ялан дийлж, хүсэл тэмүүллийнхээ оргилд хүрсэндээ бахдалтай байсан гэдэгт итгэлтэй байна.
Тэнгэрийн орноо амар амгалан дэвшиж, эх цэнхэр дэлхийдээ, элэг нэгт монгол түмэндээ эргэн төрөх болтугай” гэжээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87370
30430
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.