Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “АПУ” ХК-д нэгдсэн хяналт шалгалт хийж эхэллээ.
Шадар сайдын баталсан төлөвлөгөө, МХЕГ-ын даргын удирдамжийн дагуу Хан-Уул дүүрэгт байрлах АПУ ХК-ийн сүү, ус ундаа, архи пивоны үйлдвэрүүдэд нэгдсэн хяналт шалгалтыг дэд бүтэц, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуй, нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр хийж гүйцэтгэж байна.
Хяналт шалгалтын явцад сүүний үйлдвэрийн төвийн шугамын болон шүүсэн ундны усны чанар аюулгүй байдалд хяналт хийх зорилгоор ундны усны шинжилгээ авч МХЕГ-ын ХАБҮЛавлагаа лабораторид шинжилгээнд хамруулжээ.
Хяналт шалгалт үргэлжилж байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.