Яг одоо Баянзүрх дүүргийн давж заалдах шатны шүүх дээр МАХН-ын дэд дарга С.Ганбаатартай холбоотой хэргийн шүүх хурал болно. Түүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Солонгосын иргэнээс 50 сая воны хандив авсан хэмээн буруутгаад байгаа билээ.
Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшиж буй С.Ганбаатар нь МҮҮН-ын Солонгос эзэн гэгддэх БНСУ-ын иргэн Ван Суй гэгчээс их хэмжээний мөнгө буюу 50 сая воныг сонгуулийн сурталчилгаандаа ашиглахаар талархан хүлээн авч буй бичлэг юм. Энэ нь монгол мөнгөөр тооцвол 100 гаруй сая төгрөг ажээ.
Ван Суй нь нэр дэвшигч С.Ганбаатарын сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө өөрийн биеэр очиж цаашид туслаж дэмжиж байхыг хүссэн бөгөөд баруун дөрвөн замд барьж буй барилгынхаа зарим асуудлуудыг шийдүүлэх хүсэлтэй байгаагаа ч илэрхийлжээ. Мөн С.Ганбаатар нь МҮҮН-ийн солонгос эзний мөнгийг талархан хүлээн авч байгаа нь бичлэгт бичигдэж үлдсэн байдаг.