Монгол Улсын Засгийн газрын 187 тогтоол, Нийслэлийн Засаг даргын “03” тоот албан даалгаврын дагуу нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээтэй ажилладаг аж ахуйн нэгж байгууллагуудын 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл хангасан байдалд Нийтийн тээврийн газраас шалгалт хийлээ.
Шалгалтын үеэр нийтийн тээврийн стандарт, техникийн бүрэн байдал, хөдөлмөр хамгаалал аюулгүй байдал, гал унтраах багаж хэрэгслийн бүрдэл, ус цахилгаан дулааны шугамын засвар шинэчлэлт, дулаалга, гэрэлтүүлэг, өвлийн хувцасны хангалт зэрэг нийт 16 үзүүлэлтээр өвөлжилтийн бэлтгэлийг шалгаж, заавар зөвлөмж өгсөн.
Ажлын хэсгийнхэн “Зорчигч тээврийн нэгтгэл” –ийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөний дагуу авсан арга хэмжээ, үр дүн, нийтийн тээврийн хэрэгслийн гаражийн засвар, дулаалга, сэлбэг хэрэгслийн нөөц, өвлийн улирлын шатахуун, тослох материалын нөөцлөлт, иргэдэд найдвартай үйлчлэх нөхцлийг бүрдүүлсэн эсэхийг шалгаж дүгнээд 91.5 хувь буюу бүрэн хангалттай үнэлгээ өглөө.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.