Монголын Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв Тайванийн Хадгаламж клирингийн корпорацитай хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа. Гарын үсэг зурах ёслол 2017 оны есдүгээр сарын 25-ны өдөр Тайбэй хотноо боллоо. Монголын Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв Тайванийн Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны бирж, Брокерын холбоо зэрэг байгууллагатай уулзан, хоёр талын харилцаа холбоо хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ажиллаж байна.
Тайванийн Хадгаламж клирингийн корпорацийн ТУЗ-ийн дарга Лин Сиу Мин хэлсэн үгэндээ ойрын жилүүдэд Монголын хөрөнгийн зах зээл хурдацтай хөгжиж байгаа ба цаашид хөгжих илүү өргөн нөөц бололцоотой гэв. Мөн тэрээр ‘Тус корпораци нь Монголын Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвтэй 10 гаруй жилийн өмнөөс урт хугацааны хамтын ажиллагааг эхлүүлж, хоёр тал харилцан айлчлал хийх, боловсон хүчний сургалтыг зохион байгуулах зэрэг төслүүдийг хэрэгжүүлэн, ойр нягт хамтын ажиллахын зэрэгцээ талууд хөрөнгийн зах зээлийн маркетинг, менежментийн асуудлаар тогтмол мэдээлэл, үнэт саналуудаа солилцон хамтарч ажиллаж байна’ хэмээв. Тайваниас Монгол улсад суугаа Төлөөлөгчийн газрын тэргүүн Хуан Куо Рун энэхүү харилцааг дэмжин хэлэхдээ “Энэ онд Тайвань, Монголын худалдаа эдийн засаг өргөжиж, Тайванийн аж ахуйн нэгжүүд таван жилийн дараа дахин шинэ бүрэлдэхүүнээр “Улаанбаатар түншлэл 2017” ОУ-ын үзэсгэлэн яармагт хүрэлцэн ирж оролцсон бөгөөд энэхүү завшааныг тохиолдуулан тус төлөөлөгчийн газраас “Монгол Тайванийн бизнес эрхлэгчдийн уулзалт”-ыг зохион байгуулсан болно. Тус арга хэмжээний үеэр Монголын төр засгийн санхүү эдийн засгийн холбогдох албан тушаалтнууд хүрэлцэн ирж, Тайванийн бизнес эрхлэгчдэд Монгол улсын өнөөгийн худалдаа эдийн засаг, үйлдвэрлэлийн салбарын чиг хандлага, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын боломжуудын тухай дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн төдийгүй Монголын бизнес эрхлэгчдэд Тайванийн ЭКСИМ банкны хөнгөлттэй зээлийн мэдээллийг хүргэж, Монголын аж ахуйн нэгжүүдэд Тайванийн бараа бүтээгдэхүүнийг импортлох боломжийг танилцуулсан болно.
Тайванийн Хадгаламж клирингийн корпорацийн үйл ажиллагаа нь сүүлийн жилүүдэд өргөжин хөгжиж, хоёр тал үнэт цаасны хадгаламжийн голлох уламжлалт үйл ажиллагааны хүрээнд төдийгүй хувьцаа эзэмшигчийн цахим тасалбар, хил дамнасан гаалийн бүрдүүлэлт, электрон аюулгүйн ажиллагааны хамгаалалт, мөнгө угаалтын эсрэг хяналтын хайлтын систем, санхүүгийн сүлжээн дэхь хөрөнгө оруулалт хийх “Fund Rich Securities Co.,Ltd” зэрэг бүтээлч шинэлэг үйлчилгээнүүдийн хүрээнд ч амжилттай хамтарч ажилласан туршлагатай байгууллага юм.
Монголын Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв нь хувьцаа эзэмшигчийн цахим тасалбарын шинэлэг үйлчилгээг зах зээлийн орчинд хурдацтайгаар нэвтрүүлж, Тайванийн Хадгаламж клирингийн корпорацийн нэвтрүүлсэн хэрэглээний хялбар тогтолцоо ба дэвшилтэт мэдээллийн систем зэргийг өндрөөр үнэлэхийн сацуу Азийн Компанийн Засаглалын холбоо (ACGA) олон улсын байгууллагаас Тайванийн санхүүгийн байгууллагуудад өндөр үнэлгээ өгсөнд сайшаалтай хандаж байна. Цаашид талууд хамтын ажиллагаа амжилттайгаар өргөжинө гэж найдаж байна.
25 минутын өмнө
38 минутын өмнө
3 цагийн өмнө
3 цагийн өмнө
Өчигдөр
87365
30395
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.