Сертификатжуулах сургалтад 16 ББСБ хамрагдлаа

2017-09-26 Банк, санхүү
Сертификатжуулах сургалтад 16 ББСБ хамрагдлаа

Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо хамтран шинээр тусгай зөвшөөрөл авсан ББСБ-уудын удирдлагуудад сургалт хийлээ. Энэхүү дөрөв дэх удаагийн “ББСБ-уудын сертификатжуулах сургалт”-д 16 ББСБ хамрагдаж, банк бус санхүүгийн үйл ажиллагааны онцлог, хууль эрх зүйн орчин, хяналт зохицуулалт, нягтлан бодох бүртгэл, тайлагнал, нийгмийн хариуцлага, харилцагчийн үйлчилгээ болон олон улсын бичил санхүүгийн салбарын хөгжил, өнөөгийн түвшин, үйлчилгээний стандарт зэрэг өргөн хүрээний сэдвүүдээр мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэв.

Хорооноос батлан мөрдүүлж буй “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журам”-д ББСБ-уудын удирдах ажилтнууд шинээр тусгай зөвшөөрөл авснаасаа хойш зургаан сарын дотор сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байхаар заасан байдаг.

Эх сурвалж: СЗХ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.