Монгол хүүхдүүд багаасаа гар утас, телевиз, компьютер зэрэг дэлгэцийн хэт хамааралтай болсноос төлөвшил, оюун санаа, ухамсарт нь өөрчлөлт орох муу үр нөлөөтэй хэмээн Монголын Хөтлөгчдийн холбооны гишүүн, зохиолч П.Шүр-Эрдэнэ өнөөдөр “Live conference center” төвд болсон хэвлэлийн бага хурлын үеэр онцлов.
Энэ үеэр Монголын Хөтлөгчдийн холбооноос хэрэгжүүлж буй “Хүүхдээ дэлгэцээс аваръя” аяны хүрээнд ЕБС-ийн бага анги, сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд “Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?”, “Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлэхийг хүсдэг вэ?” асуултад хариулт авч, судалгаа хийснээ танилцуулав.
Судалгаанд 2-8 насны нийт 720 хүүхэд хамарснаас 69.3 хувь нь чөлөөт цагаараа гэртээ зурагт үздэг, компьютер, гар утсаар тоглоом тоглодог, үлдсэн 30.7 хувь нь бусад зүйлийг хийдэг хэмээн хариулсан байна.
Техник технологи хөгжсөн энэ цаг үед хүүхдэд цагийн хязгаарлалт тавих хэрэгэй. Өдөрт компьютерын ард 30 минутын хугацаанд 2-3 удаа сууж болно.
Тэрбээр, “Бага насны хүүхдүүд гар утас, компьютер, телевиз зэрэг дэлгэцээс хэт хамааралтай болж байгаа нь нүдний гажиг, нойргүйдэл, ядаргаанд орох, цаашлаад сэтгэцийн эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлнө. Техник технологи хөгжсөн энэ цаг үед хүүхдэд цагийн хязгаарлалт тавих хэрэгэй. Өдөрт компьютерын ард 30 минутын хугацаанд 2-3 удаа сууж болно. Эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд хүүхдүүддээ цаг зав гаргаж “Ном бол ертөнцийг харах цонх юм” гээд ном уншиж өгөх, хамт тоглох, гадуур зугаалах зэргээр чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэхэд анхаарал хандуулах хэрэгтэй” гэв.
Энэ сарын 29-нийг хүртэл үргэлжлэх аяны хүрээнд хүүхдүүдийг сонирхлын дагуу дугуйлан секцэд хямдралтай үнээр хамруулах, сонирхлыг нь дэмжих талаар ажиллана. Энэ нь дэлгэцээс хол өөр зүйлд анхаарч, өөр сонирхол хоббитой болгоход чиглэх юм.
Мөн аяны хүрээнд тус холбооноос “Адал явдалт Зуна” хүүхдийн цувралын анхны дугаар хэвлэгдсэнийг танилцууллаа. Зохиолын гол дүрд дэлгэцийн тоглоом маш ихээр тоглодог хүүхдэд тохиолдож буй адал явдлыг өгүүлэх аж.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.