Мьянмарын төрийн зөвлөх, гадаад хэргийн сайд Аун Сан Су Чжи тус улсын баруун Ракхайн мужид хүний эрх зөрчигдөж байгааг шүүмжиллээ. Тэрээр ямарваа нэгэн хэлбэрээр хүний эрх зөрчиж байгаа хүмүүст хуулийн дагуу хариуцлага тооцох ёстой гэж үзэж буйгаа парламентын гишүүдэд хандаж үг хэлэхдээ онцлон мэдэгдсэн байна.
Хүний эрхийг хамгаалагч, ардчилагч , Нобелийн энх тайвны шагналт түүнийг олон зуун мянган хүн орон гэрээ орхин дүрвэхэд хүрсэн Ракхайн муж дахь хүчирхийллийг таслан зогсоох алхам хийхгүй байсан төдийгүй энэ талаарх байр сууриа илэрхийлсэнгүй гэдэг шүүмжлэл дотоодод төдийгүй олон улсад өрнөж байсан юм. Тиймээс Аун Сан Су Чжигийн мэдэгдлийг олон улсын хэвлэлүүд өнөөдөр онцолж байна.
Г.Пүрэвсүрэн
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.