“Хэрэв Венесуэлийн Засгийн газар явуулж буй бодлогоо өөрчилж, тус улсад ардчиллыг сэргээн тогтоохыг зөвшөөрөхгүй бол тус улсад үзүүлэх шахалтаа үргэлжлүүлнэ” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп анхааруулжээ. Энэ тухай тэрбээр даваа гарагт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганы хүрээнд Латин Америкийн орнуудын төрийн тэргүүн нартай хийсэн албан ёсны оройн зоогийн үеэр мэдэгджээ.
“Өмнө нь дэлхийн баян орны нэг байсан Венесуэл улсын иргэд өлсгөлөнд нэрвэгдэж, улс орон нь сүйрч байна. Тус улсын одоогийн энэ дэглэмд хариуцлага хүлээлгэхийн тулд АНУ олон чухал алхамыг хийсээр байна. Хэрэв Венесуэлийн Засгийн газар ард түмэндээ дарангуйллын дүрмийг тулгахаа үргэлжлүүлсэн тохиолдолд бид цааш цаашдын арга хэмжээг авахаар төлөвлөж байна” хэмээн Д.Трамп онцлон дурджээ.
Д.Трамп мөн Венесуэлийн Засгийн газарт шахалт үзүүлэх хүчин чармайлтыг дэмжиж буй Латин Америкийн орнуудын тэргүүн нарт талархлаа илэрхийлээд, цаашид ч улам илүү дэмжихийг уриалжээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.