Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас гоо заслын газруудад хийсэн хяналт шалгалтад 86 аж ахуй нэгж иргэн хамрагдсан бөгөөд 3.16 кодтой гоёлын гоо заслын газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг шалгах хяналтын хуудсаар үнэлгээ дүгнэлт өгөхөд 50 нь их дунд эрсдэлтэй гарчээ.
Дээрх газрууд “Эрүүл ахуйн тухай хуулиар хориглосон арьс салст гэмтээх үйлчилгээ г үзүүлж цусаар дамжих халдварыг тараах эрсдэлийг бий болгож байна. Иймд гоёлын гоо заслын газруудад хийж буй арьс гэмтээх үйлчилгээг зогсоох улмаар салбарууд хамтын ажиллагаагаа сайжруулах талаар хэлэлцэж санал зөвлөгөөн боловсруулах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд МХЕГ, Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын үсчин гоо засалчдын холбоо, Стандарт хэмжилзүйн газар бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцлоо.
Эх сурвалж: МХЕГ
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.