Бүртгэл энэ сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжилнэ

2017-08-8 Мэдээ, мэдээлэл

“Dawa” цомын нэрэмжит “Үзэсгэлэнт Улаанбаатар-2017” олон улсын өртөөт марафон ирэх ням гаригт буюу энэ сарын 13-ны өдөр болно. Тэмцээн “жуулчин”, “гэр бүл”, “найзууд”, “сэтгэлд хоногшсон Улаанбаатар” гэсэн төрөлд болох юм. Тухайлбал “жуулчин” ангилалд гадаадын 2-3 хүн нэг баг болж оролцох бол “гэр бүл” ангилалд 3-11 насны нэг хүүхэдтэй эцэг, эх, өвөө, эмээ нийт гурван хүн нэг баг болж оролцох юм байна. Мөн “найзууд” ангилалд 18-аас дээш насны 2-3 хүн нэг баг болж өрсөлдөх бол “сэтгэлд хоногшсон Улаанбаатар” ангилалд 50-65 хүртэлх насны 2-3 хүн баг болж оролцох боломжтой аж. Анх удаа болж буй энэхүү марафоныг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газар, Нийслэлийн Биеийн тамир, спортын хороо, “Grand china sport” холбоо хамтран зохион байгуулах юм байна.

Тэмцээний бүртгэлийг Спортын төв ордны нэг давхарт энэ сарын 10-ны өдрийг хүртэл авах бөгөөд оролцогчдод фудволк, цүнх, бугуйн чип олгох юм байна.

“Үзэсгэлэнт Улаанбаатар-2017” олон улсын өртөөт марафоны талаарх мэдээллийг БТСГ-ын цахим (Sport.gov.mn) хаяг руу нэвтэрч, “Mongolia Beautiful Ulaanbaatar International Orienteering marathon” хаягаар авах боломжтой.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.