ТЭНГЭР ОГТОРГУЙН АЯЛГУУ

2018-05-10 Энтертайнмент

Сонин хачин

1832 оны гуравдугаар сарын 22-нд Иоханн Вольфганг Гёте 83 насандаа Веймар дахь байшиндаа амьсгал хурааж байв. Үүр тэмдгэрэн туяарахын хамт түүний өрөөнд гайхалтай нууцлаг хөгжим сонсогдож эхэлсэн нь найрагчийн орны толгойн орчим бөөгнөрөн зогссон найз нөхөд, төрөл төрөгсдийг нь ихэд цочирдуулжээ. Тэрхүү тэнгэрлэг, уянгалаг аялгуу өдөржин үргэлжилсэн бөгөөд шөнө дунд гэхэд хөгжмийн аялгуу тасарч, чухамхүү тэр л эгшинд Гётегийн зүрх ч цохилохоо больжээ.

Хөгжмийн эх үүсгүүр, гарал үүслийг тогтоохоор найрагчийн байшингийн хавь ойроос авахуулаад орчин тойрны нэлээд зайтай газар хүртэл сайтар шалгасан боловч нэгээхэн ч хөгжмийн зэмсэг олдоогүй бөгөөд энэ явдал нууцлаг хэвээр үлдсэн юм. Энэ бол нод буюу трансценденталь хөгжмийн нэг жишээ юм.

Нод (NAD) гэдэг нь дуугарах эх сурвалж нь дэлхийгээс шалтгаалах холбоогүй, хурмаст тэнгэрээс гаралтай, ер бусын астраль хөгжмийг ерөнхийлөн нэрлэсэн санскрит үг юм. Нодын дээр дурдсан тохиолдолд тэрхүү гоц сонин үзэгдлийг хүмүүс хамтдаа хүртэж мэдэрсэн. Гэхдээ астраль хөгжим судлаачдад нодыг ганц нэгээрээ хүртэн хүлээж авсан зуу гаруй тохиолдол мэдэгдэж байгаа аж.

Тэнгэр огторгуйн аялгуу өөр ертөнцөөс гаралтай гэдэгт нь эргэлзэхийн аргагүй, дэндүү яруу сайхан байдаг!

1932 оны зургадугаар сард Атлантын далайг гатлах хурдан хөлөг онгоцоор Бискайн буланд аялж явсан алдарт парапсихологич Нандор Фодорт бас астраль хөгжим сонсогдсон байна. Нандор энэ талаар хоёр таамаглал дэвшүүлжээ. Үүнд, нэг бол хөгжмийг телепатын аргаар буюу алс хол хаа нэгтээ дуугарч буй хөгжмийг орон зайг үл харгалзан мэдэрсэн байж болох юм. Эсвэл хүртэх мэдрэхүй нь дэлхийн бус хөгжмийг сонсох хэлбэрээр тодорхойлогдож байгаа юм. Эдгээр таамаглалын аль нь зөв болохыг цаг хугацаа харуулна. Гэхдээ хөгжмийн шинж чанар, түүний гаргуун тоглолт нь уг хөгжмийг дэлхийн бус гаралтай гэж үзэх гол үндэслэл болж байгаа юм.

Өнөөдрийн онч үг

22 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.