Монголын анхны 3D хүүхэлдэйн кино “мэндэллээ”

2017-07-26 Мэдээ, мэдээлэл
“Амжилт” студи Монголын анхны 3D “Мора” хүүхэлдэйн киног “өлгийдөн” авч ирэх сард нээлтээ хийхээр товлоод байна. Уг киноны найруулагчаар Ч.Отгонбаяр, продюссерээр Ж.Шижир ажиллаж, зохиолыг Г.Анхбаяр бичжээ.
Тус хүүхэлдэйн кино нь Улаанбаатар хотын өнөөгийн амьдралаас сэдэвлэсэн “Том-Амжилт” компанийн анхны зөгнөлт бүтээл гэдгээрээ онцлогтой. Уг хүүхэлдэйн киноны дууг Н.Ялалт, Д.Нямбаяр, Т.Нарангэрэл, Ө.Болормаа, Д.Дэлгэрсайхан, Ц.Гомбосүрэн нар оруулжээ.
А.Уянга

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.