Кавказын үймээн

2017-07-20 Ертөнц

Улс төрийн тэмдэглэл

Зөвлөлтийн үед Кавказийн бүс нутаг СССР-ийн ард түмний амрах, тухлах дуртай газар байлаа. Грузин, Абхаз, Азарбежиан, Армен, Дагестан улсууд  чухам дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн зочдын хөлд дарагддаг байв. Үнэхээр тийм үе байсан.  XX зууны сүүлч, XI зууны эхээр нөхцөл байдал огцом өөрчлөгдөж, энэ нутагт хурцадмал уур амьсгал ноёлох болов. Зөвлөлт холбоот улс задрахад тэнд тусгаар тогтнолын парад гишгэж байлаа. Гэвч тэд Оросын холбооны хүчирхэг бүгд найрамдах улсынхаа хуучин суурь бүтцийг хадгалж үлдсэн. Харин аажимдаа хав ойрынхондоо нөхөрсөг биш хандлага үзүүлэх болов.  Иймэрхүү нөхөрсөг бус, дайсагнасан гэхээр ааш аяг гаргах болсон улсуудын нэг бол,  “пост зөвлөлт”-ийн (хэт тусгаарлах) орон зайг бий болгосон Грузин улс юм.

Михиал Саакашвилийг Засгийн эрхэнд гарснаас хойш энэ байдал мэдэгдэхүйц хүчтэй болж ирсэн. Тэр тэнд юуг ч ярьсан бай, тэр яриа нь “зангиагаа зажилсан мэт битүү хатуу” болж өнгөрөх жишээтэй. Тэгээд Грузин улс Оросоос бүх л талаараа улам улмаар алслан холдож, хөмсгөө атируулан, царайгаа барайлгахын хэрээр Кавказын нуруунаас ирэх аюул занал нэмэгдэх болов. Энэ нь чухам Оросын нөлөөнөөс зайлсхийж, зугатаж байгаа юм шиг харагдахын хэрээр, тэд өөрийн эдийн засаг улс төрийн үйл явцад ОХУ-аас ирэх таагүй нөлөөг өөрсдөө бий болгосон хэрэг.

Улс төрийн тухайд тэнд үнэхээр хэвийн бус байдал үүссэн. Нэг үгээр хэлбэл тэдний лидерүүд барууныхан руу шарваж, тэднээс дэмжлэг, тусламж хүсэх болсон нь маш тогтворгүй хийгээд тодорхойгүй нөхцөл байдлыг үүсгэв.  “Үнэгүй бяслаг зөвхөн оготнын хавхны хэлэн дээр л байдаг” гэдэг нь хэнд ч ойлгомжтой зүйл атал өдгөө Михиал Саакашвили “хавхны хэлэн дээрх тэр бяслаг” руу харалган оготно мэтээр зүтгэлж буй нь түүний хувьд ихээхэн гунигтай бас сургамжтай хувь заяаг өөрт нь оноож байна. Эх орноосоо зугатан Украйнд суурьшсан, мөн Одесстэй холбогдсон нь хүчтэйгээр барахгүй, тар нярхийсэн  дуу чимээтэй уналт боллоо.

Хувьсгалын “сарнай” болж, авилгал хээл хахуульд идэгдсэн цэргүүдийн эзэн гэх Петро Порошенко руу гүйж очиж буй нь түүний нэг шинэ халхавч гэхээс аргагүй. Ингээд түүнийг индэр дээрээс нь хөөж буулган, араас нь шүгэлдэж, ёстой л нөгөө “Хэдийнээ хүлээхэд удаан биш байсан …” гэдэг дууг дуулж байгаа юм шиг. Саакашвили зугатсан, харин Грузин юу болов? Мэдээж тэнд ямар ч өөрчлөлт гарсангүй. Нэр хүнд нь гээгдэж, харгислал, үзэн ядалт, хорсол хилэнгийн үрийг л тарилаа.  Оросод ичгүүр сонжуургүй хориг тавих мэтээр Грузинийг том харж үзэх НАТО-гийн тоглолт “Брюсселийг ширээтэй нь хөмөрч” болох бөгөөд Орос улс тэр тусам нь “Исламийн улс” хэмээх терорист байгууллагыг олон оронд нэвтрүүлэхийг хориглож, бүх хүчээрээ тэмцсэн билээ.

Грузиний улс төрийн бодлогын гол асуудал нь, “хэрэвзээ энэ байдал Европын холбоонд ашигтайгаар эргэвэл бид яах вэ?”  гэх мэтээр олон туулай хөөхөд чиглэгдэж байгаа.  Тэд хэрэв НАТО-д элсэнэ гэвэл яах вэ? Оросийн нэгэн лидерийн хэлсэнчилэн ингэсэн тохиолдолд тэдний оршин тогтнол үрэн таран болно гэсэн үг. Грузиний улс төрийн ноёдууд далайн чанадад “эзэнтэй” болсон нь тэдний алдаа гэхээс аргагүй. Өнөөдрийн Оросын зэвсэгт хүчин хийгээд дипломат агентуудын үзэж байгаачилан Аллен Даллесийн хуучин онолоор бол бүүр атомийн бөмбөг турших хүртлээ тэд салан тусгаарлах хэрэгтэй болно.  Харин Грузин Украйныг пост зөвлөлтийн орон зайд нэгдэх асуудлыг тулгах замаар хойт атлантийн эвслийг өргөжүүлэн жолоодно гэж тооцолж байгаа нь юунд хүргэх вэ? Энэ бол шуудхан л улс төрийн мөргөлдөөн эрсдэлд хүргэнэ. Ингэснээр тус бүс нутаг дахь холбооны улсуудын нийгэм, эдийн засгийн асуудлуудын хүрээнд зохицуулж болохгүй маргаан, үл ойлголцол үүсэх нь мэдээж. Хэрвээ Грузин гэнэтхэн НАТО-гийн гишүүнээр элсвэл яах вэ? Ингэвэл  Кавказийн бүс нутаг дахь хүчний харьцаа өөрчлөгдөж, хөрш орнуудын аюулгүй байдалд сүүдрээ тусгах нь тодорхой. Ялангуяа Армен, Азербажейны өмнө хүнд асуудал бий болно. Оросын хувьд тун нөлөө багатай хэдий ч Кавказийн бүс нутагт оршин буй олон сая хүн амын хувьд цус асгаруулах эрсдэл нэмэгдсээр байгаа нь хэр зөв шийдэл вэ? Кавказийн олон сая гэр бүл хүүхдүүд, төрөл төрөгсдийн өмнө аюул нүүрлэж байна. Ийм учраас Грузиний ард түмэн тус улсыг НАТО-д элсэх асуудлаар санал нэгдэхгүй байгаа юм.

2008 оны 8 сард Цхинвалид болсон Орос, Грузиний цэргийн мөргөлдөөний сургамж, одоог хүртэл олонхи грунзичүүдийн зүрх сэтгэлд томоохон сануулга болсоор байна. Хилийн чанад дахь НПО-гийн нэр алдартнуудын хэсэг бусаг төлөөллүүд Грузинийг НАТО-д элсүүлэн, “харж үзэх” явдлыг яаравчлуулах талаар саналаа илэрхийлсээр байна. Гэвч ард түмний олонхийн үзэж байгаагаар энэ нь авилгал, хээл хахууль, үндэсний цөөнхүүдийн алагчлал, ялгаварлан гадуурхалт, эдийн засгийн тэгш бус байдлыг цэцэглүүлж, дотоодын мөргөлдөөнийг урин дуудах нь зайлшгүй юм.

Чухам тэр үед АНУ, Европийн холбоотнууддаа шахалт үзүүлж, “Хойт Атлантын эвсэл дэх Грузиний асуудал” гэгчийг босгож ирэх бөгөөд үнэндээ бол энэ нутаг дэвсгэрт хөрш зэргэлдээх Ираний эсрэг чиглэгдсэн “багт” дайн дэгдээж, зөвхөн өөрийн эрх ашгийн эсрэг сайтар халхлагдсан ээлжит үйл ажиллагаагаа явуулах боломж бүрдэх юм.

Бас нэг дурсамжийг сөхөж үзвэл Афганистанд болсон “Аюулгүйн ажиллагаа , тогтвортой байдалд дэмжлэг үзүүлэх” чиглэл, (даалгавар) бүхий цэргийн сургуульд оролцогчдын дүгнэлт хэмээн нэгэн сувгаар мэдээлэхдээ “Грузинчүүд цаг үеийнхээ нөхцөл байдлыг нэвтэрхий мэдэрснээр цэргийн техник бүрэн зэвсэглэлд ач холбогдол өгч, НАТО-гийн улс орнуудтай ойртож нөхөрлөх болов. Саакашвили цэргийн зэвсгийн нөөц агуулахуудыг дүүргэж, бүрэн нөөцтэй байлгахаар шийдвэрлэсэн нь үүнийг харуулж байна. Орос улс үүнээс болгоомжилохдоо 2008 онд өмнөд Осетиний ард түмнийг өмнөө сөрхүүлэхийг чухалчилсан” хэмээжээ.

Тэгвэл огтхонч тийм юм болоогүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Тухайн бүс  нутаг  дахь Оросын зэвсэг, техникийн нөөц өнөөдөр ч гэсэн хангалттай түвшинд байна. Абхаз болон Өмнөт Осетин нь Орос улсын стратегийн найдвартай холбоотон гэдэг нь илэрхий хэвээрээ байгаа бөгөөд 2008 онд тухайн бүс дэх анхны бие даасан, хараат бус, бүгд найрамдах улс болсон юм. Тбилис энэ орныг цэрэг дайны туршилтын талбарт тооцогддог нутаг орны жагсаалтаас хассан хийгээд тухайн улсын хараат бус тусгаар орших эрхийг Москва ямар ч татгалзах шалтгаангүйгээр хүлээн зөвшөөрсөн билээ. Харин Европын холбоо болон АНУ дээрхийн жишээгээр дэгс, гажуу мэдээллийг түгээн дэлгэрүүлэхийн төлөө ихэд чармайж байгаа юм. Энэ нь тэдний хувьд Оросын холбоотнуудын тархай бутархай бус нэгдмэл холбоо харилцааг сарниулахын тулд нэр хүндийг нь хазайлгах, гутаах гэсэн нэг оролдлого.  Түүнчлэн энэ нь 2008 онд  Абхаз болон Осетинд Оросын Засаглал бий болсноор тэдгээр улсууд нэг гараа алдсан мэт болсон, томоохон алдаа гаргасан хэмээн ухуулж, тухайн улс оронд буй цөөнхүүдийн дунд барууны либераль (хагалан бутаргах) үзэл санааг шургуулан дэлгэрүүлэх тактик гэдэг нь бүхэнд ойлгомжтой.  Өнөөдөр Абхаз болон өмнөд Осетиний хөгжилд дэм болж буй хамгийн сонирхолтой түнш, тусгаар байдлаа тогтвортой хадгалахад нь үнэнч нөхөр болж буй улс орон бол Орос улс гэдэгтэй маргашгүй.

Орос Абхазын харилцааны үйл явцад байгаа нэг засагдашгүй хохиролтой зүйл бол Абхазын эрх баригчдын дунд хэт үнэдсэрхэг үзэлтнүүдийг үй олноор нь оруулж ирсэн явдал. Одоо Абхазын БНУ-д хүний эрх, эрх чөлөөгөөр гул барин, ард түмэн, ялангуяа өсвөр залуусын сэтгэлгээг автоматаар хэт домогжуулан, хийрхүү үзэл сурталд автуулах үйл явц идэвхтэй явагдаж байна. Тухайлбал хөрш зэргэлдээ Турк улс л гэхэд Абхазид “Залуучуудын хэтийн ирээдүй “ хэмээн гоёчилж нэрлэсэн, үнэндээ бол Абхазуудын дунд Туркын элит (тэргүүлэх) суртлыг нэвтрүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээнүүдийг нэг бус удаа зохион байгуулах болов. Туркын их дээд сургуулиуд Абхазын ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийг үнэ төлбөргүй эслүүлэн суралцуулах, турк хэл сургах саналыг шургуу тавьж, тийм аянууд өрнүүлж байна.

Абхазид Исламийн шашин нэвтрэх болов. Одоо тэдэнд намагт шигдэж буй хөлөө яаж болгоомжтой сугалж авах вэ гэдэг асуудал тулгарч байна. Исламийн суртал энэ улсын бүхий л хот, тосгонуудаар тархаж эхэлжээ.Орон нутаг дахь мусульманчууд Абхазид Исламийн сүм барих төсөл хэлэлцсэн аж. Тэгвэл түүнийг ямар арга замаар барих вэ? Анкара энэ улс оронд шашин нэвтрүүлэх дуршлаа огтхон ч нуухгүй байгаа нь нэгийг хэлээд өгч байгаа хэрэг.  Туркээс тус улсад эдийн засгийн олон янзын төсөл хэрэгжүүлэх явдал бол мэдээж үүний хүрээнд хийгдэж буй ажил бөгөөд Абхазын орон нутгийн захиргааны зарим түшмэлүүд ихэд сонирхон дэмжиж, Туркийн холбоотон болж байгаагаа илэрхийлсэн нь ч бий. Өөрөөр хэлбэл Абхаз дахь улс төрийн нөхцөл байдал хэвийн биш болж ирэв. Хэрвээ үнэхээр ийм нөхцөл байдал ноёлох юм бол хэзээ нэгэн цагт Абхаз зөвлөлтийн үеийнх шиг Грузин ССР-ийн бүрэлдэхүүнд орж, автономит эрхтэй болно гэсэн үг.

Нэгэн мэдээллийн агентлагийн сонордуулсныг иш татвал. Австрийн тэргүүлэх дипломат Себастьян Курц  Европын холбооны гүнзгий мөрөөдлийг тунхаглахдаа “орогдол босуулуудыг Европын холбооны улсуудад хувааж тараан байршуулах явдал бол шийдэврлэх хамгийн чухал асуудал” гэжээ. Түүний санаагаар бол Грузин улс үүнд хамгийн сайн тохирох улс юм байна. Грузиний Генштаб (дарга) В.Чачибая өөрийн батлан хамгаалах яамны сайд Л.Изориягаар дамжуулан НАТО-гийн эвслийн тэнгисийн цэргийн хүчнийг “Поти”-гийн боомтуудад тархаан байршуулах санал уламжилжээ. Нэг үгээр хэлбэл Хар тэнгисийн орчимд НАТО-гийн холбоотнуудын цэргийн эвслийг бий болгоно гэсэн үг.  Цаашилбал “Монтрегийн конвенц”-ийн дагуу Туркид цэргээ нэвтрүүлэхийг хэдэнтээ гуйсан тэр гуйлтыг зөвшөөрөх хэрэг бий болох биз. Изориягийн хамтран зүтгэгч Г.Б. Лешь үүнийг мөн дэмжиж байгаа. Цаад санаа нь юу гэвэл маш энгийн. Одоо Орос улс Хар тэнгисийн орчимыг бүхэлд нь эзэмшиж байгаа. Тэгэхээр үүний эсрэг хүчнийг бий болгож, дараа нь Крым рүү нэвтрэх явдал нэн чухал болж байгаа хэрэг.

Грузинчүүд улс гүрнүүдийн түүхийн сургамж, урьд өмнийн явдлыг огт анхаардаггүй нь тоогүй хэрэг. Сануулбаас: урьд нь Европын холбоо ёстой нөгөө Оросын зүйр үгд гардагчилан “элэг буруу шалтаг” гаргаж “зохиолын баатрууд”-аа бидэнд огтхон ч падгүй хэмээн ичгүүр сонжуургүйгээр хөөж туусан. Гэтэл одоо болохоор МИД-ийн гол улс болох Австри улсын лидер мөнөөх оргодлуудыг эсрэгээр нь бамбай болгоод барьчихсан зогсох.

Бас сануулахад: Потид цэрэг байршуулах НАТО-гийн санал нь энэ оронд үнэхээр аюул түгшүүрийг дуудна хэмээн  Балканы улсууд болон Египед бас Грузин улс ч татгалзаж байсан нь саяхан.

Энд тодорхой аюул нүүрлэж байгааг дурьдвал. Нэгдүгээрт тэд илүү дөнгүүр чадварлаг тэнгисийн цэргийн баазаа Оросын хилд аль болох ойртуулж байршуулна. Бид хариуд нь Сербед “оперативийн бааз”-аа байршуулах боломжтой л доо.  Сербийн ерөнхийлөгч Николай ч үүнийг талархалтайгаар хүлээн авна. Гэвч нэг гол асуудал нь энд өөр аюул бий.

Хоёрдугаарт Европд цагаачны дүрээр нууцаар орогнож буй дундажаар 1000 илүү терористууд бий. Тэд цаг ирэх бүр улам олширно. Өнөө гэхэд бүхий л хориотой бүлэглэлүүдийн төлөөллүүд Сирид нэвтэрч, Оросод заналхийлж байгааг бид мэдэж байгаа. Тэднийг Грузиний нутаг дэвсгэр даяар тархаан байрлуулахыг зөвшөөрөх юм бол чадмаг, түрэмгий хэсгүүд нь баруун Грузиний засаг захиргааг цэргийн бүлэглэлийн түшиц газар болгон хувиргаж, өмнөд Осетин, Абхазийн эсрэг өдөөн хатгалага зохион байгуулж эхлэнэ.  Хэдхэн хоногийн өмнө НАТО-гийн цэргийн хорооны дарга, генерал Петр Павел хэлэхдээ “ОХУ Бүгд найрамдах улсуудаа эргүүлэн татахад урин дуудаж байна. Грузин улс 2008 онд алдсан газар нутагтаа эргүүлэн хяналтаа тогтоохыг маш ихээр хүсэж, ийм ажиллагаа явуулахыг дэлхий дахинд тулгаж байна” гэсэн байна.

Дараагийн нэг ээдрээтэй зураг гэвэл: Орос улсын хилийн дагууд дахин нэг “хүчдэл”-ийн голомт”-ийг бий болгох тухайд санал нэгтгэсэн байна. “Сулбагар оюун санаатай нутгийн үндэстнүүдийг тэмцэлд өргөөд ч ач холбогдолгүй байдгийг амьдрал нотолсон юм” хэмээн Михиал Лерментов нэгэнтээ “Шулмасууд” зохиолдоо бичсэн байдаг.

“Дайн удаан үргэлжлээгүй”, хулчгар Грузинууд дайжин, зугатаж одсон” Харин дараа нь үүний төлөө баярлан дэвхцэх хэн нэгэн гарч ирэх нь лав. Үүнд бүх талаараа хамгийн сайн тохирч байгаа этгээд гэвэл бармалейчууд буюу тэдний лидер Абу – Бакр аль – Багдад. Тэд л нөөц хүчээ ийшээ илгээх болно.  Тэнгисийн цэргийнхний дэмжлэгтэйгээр цэргүүд болон нутгийн иргэд нэн аюултай бодлогод татагдан орж, түүний золиос болоход ойрхон байна.  Шинэ Цхинвал Грузиний “Град”-ийн цохилтон доор нуран унахад ойртоод байна гэвэл бид гайхах хэрэггүй болж байна.  Түүний хойноос нутгийнхнийг биш зөвхөн гаднын цэргүүдийг ирүүлэхээр хэдийн бэлдчихсэн байх. Манай дэлхийн хамгийн чадварлаг гэсэн цэргийн хүчнийхнээс илгээх нь магад.

Кавказийн бүс нутаг нийтдээ ийм асуудалтай  биш л дээ. Гэхдээ Грузиний тухайд гэвэл зөвхөн мөрдлөгө мөшгөлтөнд орсон хүмүүс гэлтгүй өндөр түвшний дипломатууд ч ийм бодол эрмэлзэлэлтэй байгаа нь ажиглагдаж байна. Тэд өөрийн чадлаар хөдөлмөрлөж, тэмцэж биш харин далайн чанад дахь эздийнхээ зааврыг биелүүлэгч болохыг илүүд үзэж байгаа нь Оросын өмнөд хилийн дэргэд аюулын голомтыг үүсгэж байгаа юм.

II

Месхетиний газар нутагт өнөөгийн байдлаар Адигенск, Ахалцихск, Аспиндзск гэсэн Туркийн засаг захиргааны гурван нэгж оршиж байна. Эдгээр нь Самцхе-Джавахетийн хязгаарт хамаарах бөгөөд,  Туркийн районтай хаяа зэргэлдээ юм. Тэрээр нутгийн зүүн хэсэгт Аджари, зүүн хойд хэсэгт Өнөөгийн Турк гэсэн хоёр багаахан бүлэглэл байршдаг. Өнөөгийн байдлаар Туркэд Месхетиний 550.000 орчим хүн оршин сууж байна.

Ставрополийн хязгаар дахь Курскийн районы Ростованын тосгоны зөвлөлийнхний 50,7 хувийг Месхетинxүүд бүрдүүлдэг тухай 2010 оны мэдээ баримт бий. Түүнчлэн Куян буюу /Кабардин-Балкар/ суурингийн хүн амын 62.2 хувь нь Месхетинxүүд байдаг аж. Туркийн Месхетинxүүд зүүн нутгийнхны түрүү үеийн хэл аялгуу буюу “Анатолийн аялга” бүхий турк хэлээр ярьцгаадаг. Зарим эрдэмтэд энэ хэлийг турк хэлний нэгэн өвөрмөц мөн чанарыг агуулж байна (Месхетиний Турк хэл) гэсэн таамаг дэвшүүлдэг бөгөөд үүнийг зөвхөн мэргэжлийн хэлний зүйчид л дэмждэг юм. Месхетиний турк хэл нь онолын түвшиндээ эртний турк хэлний залгамжийг илүү ихээр агуулж буй хэмээн тооцогддог. Дундат зууны үед Анатолийн хүн амын нэлээд хэсэг нь энэ хэлээр ярьдаг байж. Тэрбээр Месхетиний турк хэлтнүүдийн 85 хувь нь Орос хэлийг чөлөөтэй эзэмшсэн байдаг.

Сталины бодлогоор СССР-д нэгдэх хүслээ илэрхийлсэн суурьшмал ард түмнийг зонхиор нь газар нутгийнх нь хамт СССР-ийн бүрэлдэхүүнд оруулж байсан ба угсаатан, ард түмнүүдийн ийм цуллаг, нэгдмэл хэсгүүд бүхий СССР-ийн (ЗСБНХУ) бүтэц үүсэн бэхжихтэй зэрэгцэн, аажмаар төрөлх голомтон дээрээ байгаа хүчирхэг, чадварлаг үндэстнүүдийн хоорондын зөрчилийг дагуулах болжээ. Нэгдсэн улсын задралын сүүлчээр тэдний заримынх нь далд зөрчил ил гарч, Карабах, өмнөт  Осетии, Днестр, Абхазид дайны гал асав.

Ганц, бүхэл цул болон оршин тогтнож байсан ард түмнүүд тийн задралд орсон нь зөрчилийг хурцатгаж, мөргөлдөөнд хүргэн, ангал үүсгэсэн бөгөөд тэр ангал, зааг нь өнөөг хүртэл нууц байдалд явж ирсэн нь харагддаг. Энэ халуун зөрчилөөс гарах гарцыг олоход өнөөдөр улс төрийн ухаалаг мэргэн бодлого нэн чухал болж байна. Түүхийн  баримт сөхөж үзвэл: эх орны дайны төгсгөлд Берия Месхетинчүүдийг Турктэй хил залгаа суурьшуулах санал тавьж, Сталин түүнийг зөвшөөрсөн тул батлагдсан байдаг. Энэхүү хязгаар нутгийн хүмүүс Туркийн ард түмэнтэй ийнхүү хэлхэлдэж, төрөл садан болцгоож, арилжаа солилцоо хийх болсноор барахгүй, элдвийн хууль бус үйл ажиллагаануудаар ч сүлбэлдэж, цагаачлагчид олширч, тэдний далбаагаар тагнуул, туршуулууд шургалан, дээрмийн бүлэглэлүүд ч үүрлэх болсон байна.

1944 оны 11 сарын 15-аас гурван өдрийн албадан арга хэмжээг хэрэгжүүлсэн ба Турк, Месхетиний оршин суугчдыг хоёр цагийн дотор цуглуулан ачиж, төв Ази, Казакстаны цөл нутгуудад аваачсан байна.Энэ үед эрчүүд нь бүгд фронтод байсан учир эрчүүдийг оролцуулахгүйгээр тоолоход тэрхүү албадан арга хэмжээнд 115 мянган хүн хамрагдсан бөгөөд нийтдээ таван хэсгээс бүрдэж байсан тусгай лагерт бөөнөөр нь суурьшуулсан хүмүүсээс эхний жилдээ 26 мянган хүн нас барсан байдаг. 1956 онд “тусгай суурьшил”-д байсан ард түмний хүсэлтээр олонхи хэсгийнх нь дэглэмийг өөрчилж, сулруулсан ба Турк, Месхетинчүүдийн нэлээд хэсгийг эх оронд нь буцаахаар шийдвэрлэсэн байна. Энэ үед ийм байдлаар залхаан цээрлүүлэгдсэн өөр олон ард түмнүүдэд нийтэд нь эрх чөлөөтэй байх боломж нээгдэж, бас тэдний зарим нь эх нутаг руугаа буцацгаасан. Гэвч үнэндээ бол Турк, Месхетиний ард түмнийг бүрэн цагаатгаагүй юм. Тэрээр 80-аад оны хоёрдугаар хагас гэхэд тэднээс 100 өрх айл л эх нутагтаа буцаж очсон байв. Тэд очихдоо Грузинд очсон бөгөөд тэнд туйлын хатуу, доорд нөхцөл угтаж байлаа. Тэгээд тэд амьдрах нөхцлийг бага ч атугай сайжруулахыг хүссэн байдаг. Чухамдаа гэвэл тэд Грузины уусган нэгтгэх бодлогод ингэж дарлуулсан хэрэг. Харин Туркууд тэгэхэд Грузины гаралтай, эсвэл Грузины харъяалалтай хүмүүсийг хүлээж авахгүй байсан бөгөөд тусгай лагерээс ирсэн гэр бүл, иргэдийг тэнд суурьшуулах тухай шаардлагыг ч хүлээн авахаас эрс татгалзаж байлаа.

Грузины тал буцаж очсон Месхетинчүүдийг эх орондоо суурьшихийг нь зөвшөөрөх эсэх  тухайд, биелүүлэхэд маш төвөгтэй, хатуу шаардлагуудыг зориудаар бий болгосон байв. Тэрээр хилийн орчимд ирмэгцээ түүнийгээ заавал мэдэгдэхэд нь хугацаа тогтоож, хил гаалиар нэвтрэхдээ бүртгүүлэх зэрэгт шаардлагатай бичиг баримтуудыг заавал Грузин болон Англи хэл дээр давхар үйлдэх гэх мэтээр шаардлага тулгав. Ийнхүү Месхетинчүүдийг эх орондоо буцаж суурших гэхэд нь нийгэм, эдийн засгийн хувьд халамж, дэмжлэг үзүүлэхийн оронд хавчин боогдуулах гол зорилгыг чухалчилж байсан болохоор тэд тэрхүү дааж давшгүй шаардлага, журмыг нь заавал биелүүлэхийг ч бодсонгүй, цөөхөн хэд нь л яаж, ийж байж орж суурьшсан байлаа. Дараа нь ихэнх нь Грузины хаяа, хатавч Гамсхурдад “хана хатгасан” ба үндсэн нутагт нь суурьших эрх болж авсан гурав дөрөвхөн хэсэг гэр бүлүүд хоорондоо хэтэрхий хол хол зайтай, нэг нь Кахетинд байхад нөгөө Гурийд байх жишээтэй харь холынхон шиг амьдрах болсон байна.

Тэрээр хоорондоо холбоо харилцаатай байлаа ч тэр нь ач холбогдолгүй гадуурхагдсан нөхцөлд аж төрөх болсон юм. Турк Месхетинчүүдийг буцаан суурьшуулах тухайд заавал Европын зөвлөлөөр урьдчилан хэлэлцүүлэх тухай хуулийг Грузины парламент санаачилав. Яагаад ингэж байна гэвэл тэднийг улс төрийн зорилгоор буланд шахаж, дашрамд нь бүгдийг нь ЕвроАтлантын эвсэлд, түүнчлэн НАТО-д шахалтаар эслүүлэх замаар өөрсдийн “нүүрийг тахлах” зорилготой. Тусгаар бие даасан Грузин улс өнөөдөр маш хүнд нөхцөлд, олон асуудлын дунд оршин тогтнож байна. Турк Месхетинчүүдийг буцаан суурьшуулах асуудлыг шийдэж чадахгүй байгаагийн улмаас нийгмийн нэлээд хэсэг Грузины Засгийн эсрэг санаа бодолтой байна. Хэзээ нэгэн цагт энэ санаа бодол олонхийг хамрах нь тодорхой гэдгийг хэлэх хэрэгтэй бөгөөд Грузиний Засгийн газар өөрийн хэт хатуу бодлогынхоо эрэг, шургийг буцааж сулруулах нь тэдэнд өлзийтэй.

Үнэндээ бол одоогийн ийм нөхцөлд Турк Месхетинчүүд эргэн суурьших ч бодолгүй байгаа нь ажиглагдаж байна. Тэд харин нийгэм, эдийн засгийн доройтолд халаглан, санаа зовниж буй үндэсний цөөнх сэхээтнүүдийг дэмжиж, тэдэнтэй хамт байгаа. Тэрээр хаа сайгүй энэ байдлын төлөө зүрх нь шимширч, сэтгэлээ зовоосон хүмүүс нэн олон болж байна. Бас өнөөдөр Грузинд  шийдэхэд бэрхтэй зөрчил, мөргөлдөөн тоо томшгүй байхад Турк Месхетиний зарим нь Грузин хэл мэдэхгүй, ажил төрөл олдохгүй. Тэгэхээр тэд яаж аж төрөх билээ дээ.

Грузины олон нийт Турк Мехетинчүүдийг буцаан суурьшуулахын эсрэг санаа бодлыг агуулж ирсэн. Сүүлдээ Шевардназег Засгийн эрхэнд дахиж гарах үед ердөө арав гаруйхан Турк Месхетин гэр бүлийг суурьшсан нутагт нь үлдээхээр шийдвэрлэсэн байдаг ч, тэдний бас хоёр, гурав нь өөрсдөө энд амьдрах боломжгүй болсноо мэдэгдэж, замаа хөөцгөөсөн байх жишээтэй. Хүмүүсийн зарим хэсэг нь Оросын нутгийг тэмцэж, ихэнх нь Азербажейнд суурьшив. Тэд уусган шингээх хатуу гарын бодлогыг олон жил тэсэж өнгөрөөсөн. Зарим нь хойд Кавказ, Кабардин, Балкарид 70 илүү жилийг элээж, өмнө Грузинд байсан төрөл төрөгсдийн зарим нь хожим тэдэнтэйгээ нийлэв. Ямар нэгнийг гадагш нь гарган чулуудаж байгаа юм шиг тийм “доромж”-ийг үзсээр Сталины үеийн “албадан шилжүүлэх”-д байснаас өөрцгүйгээр аясыг нь даган зохицож, иргэншин амьдарч ирэв.

Автобусанд суусан хүмүүс Азербажейны хил дээр ирээд тал талд  тархахгүй бол хилийнхэн ялих шалихгүй шалтаг заан, тэднийг бөөнөөр нь элдвээр даажигнан тохуурхах нь элбэг. Гэтэл тэдгээр нь улсын хилийн цэргийн албан хаагчид биш, хаанахын хэн нь үл мэдэгдэх нөхдүүд байх. Грузины Засгийн газрын шийдвэр, заавар нь ил, тод биш байдаг нь ийм байдлыг үүтгэх нэг нөхцлийг бий болгож байна. Ямар ч шийдвэр нь адил. Энэ бол аль хэдийнээс бий болсон аюул занал юм. Ингэснээр Грузины хүн амын амьдралын нөхцөл улам л доошлох хандлага үүсч байна гэсэн үг. Ингээд л суурьшмал нутгаа орхихоос өөрөөр тэсвэрлэх аргагүй болж буй нь магад юм. Судлаачид, эрдэмтэд үүнд “Турк Месхетиний таагүй явдал” гэсэн нэр томъёо онооцгоож байна. Далан гурван оны өмнөх “албадан шилжүүлэг” болон өмнөд Грузинд тэдний аж төрж байхаас ч өмнө Турк Месхетинчүүд исламийн шашныг шүтдэг Грузины үндсэн хэсгийг бүрдүүлж байсан. Энэ чулуун эриний үед месхетинчүүдийг эх нутагтаа буцаж суурьшихад нь “чөдөр тушаа” хийж, тэдний шаардлагыг огт хайхарч үзээгүйн тул тэд нутаггүй “тэнүүлчид” мэт харагдаж, улс төрийн залхаан цээрлүүлэлтийн золиос болсноор барахгүй, эрх нь цагаатгагдалгүй үлдсэн юм. Тийм учраас тэд энэ бүх эрх, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж эхэлсэн. “Залуучууд, өсвөр үеийнхний холбоо” тэдний эрхийг хамгаалахад чиглэдсэн “эх нутагт эргэн суурьшуулах тухай” хуулийн төслийг өөрсдийн хувилбараар боловсруулсан нь далан гурван оноос өмнөх албадан шилжүүлэх ажиллагааны улмаас золиос болсон Месхетинчүүдийг Грузины бүс нутгийн аль ч хэсэгт  суурьших эрхтэй байхаар зохицуулагдах ёстой ажээ. Өмнө нь Грузины хойд хэсэгт ердөө арваадхан Месхетин өрх айлуудад суурьших эрх олгогдсон тухай дээр үгүүлсэн.

Тбилис дэх манай сурвалжлагчийн үгүүлснээр Грузины нийгмийн хандлагыг ажиглаваас ерөнхийдөө Месхетинчүүдийн хүсэл зоригийг үл зөвшөөрхөд чиглэгдэж байгаа нь тодорхой байгаа аж. Месхетинчүүд тэдний өөрсдийнх нь болзлыг хувирган өөрчлөх замаар Грузины иргэн болгох тулгалтанд дургүйцэж байгаа юм. Тэдний хүсэл зориг бол Месхетинчүүд өөрсдийн хэл соёл, зан заншил, ахуй, угсаатны өвөрмөц байдлаа хадгалсан бие даасан үндэстэн хэвээр оршин тогтнохыг хүсэж байгаа юм. Азарбажейнд оршин сууж буй Турк Месхетиний ард түмэн цугларан зөвлөлдөж, өөрийн уугуул эх нутаг буюу Грузины нутагт эргэн суурьшихдаа ямар нөхцөл болзолтойгоор суурьших тухай бодлогыг гаргасан байна. Олон улсын хэллэгт Турк Месхетинчүүдийг “Ватан” хэмээн нэрийддэг. Тэдний асуудлыг сонирхдог олон улсын ажиглагчдийн дийлэнх нь “Ватан”-ийг “залхаан цээрлүүлэгдсэн, бие даасан “бага ард түмэн, /үндэстэн/” гэж үздэг.. Турк Месхетинчүүд нь  Месхет-Джавахети хэмээх төрөлх эх нутагтаа эргэн суурьших эрхийнхээ төлөө тэмцэж буй ард түмэн гэж үзэж буй явдал бол нийгмийн зүтгэлтнүүдийн үзэл баримтлал билээ.

Тэглээ ч одоо бодит байдал дээр төрөлх эх нутагтаа оршин амьдрах эрхгүй байгаа турк месхетинчүүдийг эх нутгийнхаа хаана ч гэсэн адил эргэж суурьших бүрэн боломжийг олгох ёстой гэдгийг тунхаглан сэнхрүүлэх нь олон улсын үүрэг байх ёстой. Гэтэл одоо Самцхе-Джавахетид буй хувьчлагдсан газар, эртний хуучин байшин, барилгууд нь хэзээ ч турк Месхетинчүүдийн эзэмшилд очих ёсгүй гэсэн санаа бодол зонхилж байна. Шашны хүчин зүйл нь сөрөн зогсох асуудлын бас нэг хувьсгагч болж болох юм. Сталины үед албадан шилжүүлсэн тусгай лагерт 70 мянган хүн байсан бол одоо Грузинд эргэн суурьших санаа агуулсан 400 мянга орчим хүн байгаа. Грузиний Засгийн мэдэлд буй өөрийн эх орондоо эргэн суурьшихыг хүсэж буй Турк Месхетинчүүдийн түүхийн асуудал бол маргашгүй үнэнийг гэрчлэх зүйл юм. Өөрөөр энэ нь Кремлийн зүгээс ашиг хонжоо хайж буй зүйл огтхон ч биш.

Москва Грузинд шахалт дарамт үзүүлэхийг оролдож, алсдаа тэрхүү “эргэн суурьшигчид”-аар дамжуулан, энэ бүс нутагт улс төрийн нөлөөгөө тогтоох гэж байгаа мэтээр ойлгуулахыг хичээж буй явдал бий. Тэр цагт Месхетин Туркчүүд байдлыг хэзээ ч энэ мэтээр ашиглахгүй. Түүхэн эх орноо дахин бий болгохын тулд Грузины эрх баригчидтай ч ямар нэг асуудал үүсгэх хүсэл зориг үгүй билээ. Турк Месхетинийхэн Грузины ард түмэнд үнэнээсээ хүндэтгэлтэй ханддаг. Гагцхүү тэднийг тусгаарлаж, холдуулахыг хичээсээр буй эрх баригчид, түшмэлүүдийн хариуцлагагүй хандлага л хана, хэрэм болж буй. Чухам үүнээс болж л Турк Месхетинчүүд төрөлх нутагтаа эргэн суурьшиж чадахгүй байгаа билээ.

III

Сүүлийн үед барууны болон хэт барууны үзэлтнүүд (тэжээвэрүүд) Орос дахь Кавказтай холбоотой зөрчилт асуудлуудыг “Кавказын ард түмний эсрэг Оросын явуулсан геноцид” гэж нэрийдэх нь элбэгшив. Бүүр XIX зууны Оросын хаант Засгийн бодлогыг ч “геноцид” болгож хувиргав бололтой. Оросын бүрэлдэхүүнд байсан, өөр хоорондоо ялгаа зөрөөтэй байдал бүхий үндэстэн ард түмнүүдэд барууны иргэншлийг нэвтрүүлэх, баруунчилах үйл явцын гол зорилго нь энэ мэт ямар ч шаардлагагүй, нотолгоо баталгаагүй цуу мэдээг дэлгэрүүлж, дэлхий нийтэд буруу ойлголт өгөхөд чиглэгдсэн мэт.  Нягтлаад үзэх юм бол дурьдсан цаг үед үнэндээ Орос (Зөвлөлт) улстай холбоотойгоор нэг ч ард түмний газар нутаг, үндэстний бүрэн бүтэн байдал алдагдаагүй явж ирсэн бөгөөд, дийлэнх үндэстний хүн амын олонхийг уугуул үндэстэнүүд нь бүрдүүлсэн хэв шинжтэйгээр аж төрж ирсэн. Тухайн цагт барууныхан Индайнчуудын амьдралыг түймэрдэн, шатааж, Тасмануудыг таслан хааж, Негрүүдтэй наймаалцсан бол харин Оросууд маш олон янзын угсаатан, ард түмнүүдийг бичиг үсэгтэй болгож, эрүүл мэндийг нь хамгаалж, тэдгээрт үйлдвэрлэх хүчнийг хөгжүүлсэн бөгөөд тэд чухам Зөвлөлтийн үед л хэн хүнгүй шагшин магтах түвшинд хөгжин цэцэглэж чадсан. Тэгвэл энэ үйл явцыг өнөөдөр барууныхнаас бусад улс үндэстнүүд юу гэж харж байна вэ? Оросын түүхэнд үнэхээр геноцид ажиллагаа явагдаж өнгөрсөн гэж харна гэж үү?

Орчин үеийн хойт Америкийн Индианчууд бараг л гэгээрэл боловсролгүйгээр амьдарч байгаа тухай АНУ-ын болон бусад барууны хэвлэл мэдээллээр мэдээлж байна. Гэсэн ч Индианчуудын дунд бүүр барууны хүмүүст гайхаш төрүүлэм өндөр гэгээрэлд хүрсэн хүмүүс бий. Тэдний нэг нь Индиан омгийнхний их жолоодогч Дакота юм. Эрт үеэс үүнийг нийтэд мэдэгдэхгүй байхыг чухалчилахаас гадна Америк ардчилалд цохилт болохоос болгоомжилон, түүнийг Кагахи үндэстэн хэмээн нэрийдэхийг тулган хүлээлгэсэн байдаг. Түүний хамгийн ойрын нөхөр, хамтран зүтгэгч Леонардо Пелтиера амьдралынхаа сүүлчийн өдрийг хүртэл Америкийн фашизмын эсрэг эсэргүүцэн тэмцсээр дууссан. Канадын сэтгүүлч Арджил Тернер “Их удирдагч”-тай ярилцаж, нийтлэл, мэдээлэл бэлтгэсэн байдаг бөгөөд тэдгээрийн нэгэнд  удирдагч Америкийн хэд хэдэн их сургуулиудад нууц нэрээр суралцаж, боловсрол олж авсан тухай нь үгүүлсэн бий. Өдгөө энэ нь хойт Америкийн өргөн уудам эх газрын хаана нь ч ил гаргаж болохгүй, нууц мэдээлэл хэвээр байна.

Тэрээр ардчилсан гэгдэх барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тухайн үед нь “удирдагч”-тай ярилцсан ярилцлага болоод түүний талаар ямар нэг мэдээллийг хэзээ ч нийтлэж байгаагүй. Гагцхүү хэзээ хойно түүний гар бичмэл болон дуу бичлэгт үлдсэн ярианаас л түүх болгон нийтлэх болсон юм.

– Түүх сонирхдог хүний хувьд ажиглаж байхад орчин цагийн олон улсын харилцаанд урьд өмнө нь огт байгаагүй сонин үзэгдэл гарч байгааг харах боллоо. Жишээ нь барууны хаант засаглалын нөлөөнд ямар нэг хэмжээгээр өртсөн улс үндэстнүүд хэн нэгэн маань хэрвээ дайнд ялж чадахгүй бол гарцаагүй сүйрэн унана гэсэн мөнхийн айдаст дотроосоо автсан хэвээр байна. Энэ зохистой үзэгдэл мөн үү? Яг ийм явдал Индианчуудад тохиолдсон. Хэрвээ АНУ 150 жилийн өмнө Индиан омгийн тэргүүнүүдийн дунд яс хаяж, маргаан үүсгээгүй бол зарим талаар биднийг (Индианчуудыг) худалдан авч чадахгүй байсан бөгөөд ялалт Индианчуудын талд байх байсан. Бас түрүүхэн Ирак, Ливий Югаславд болж өнгөрсөн хэрэг явдал одоо Сирид өрнөж буй үйл явцыг хар л даа. Түүгээр ч зогсохгүй одоо АНУ барууны ертөнцийг өөрийн хараа хяналтанд бүхлээр нь авахын тулд Кавказад хүртэл тулж очиж, тэндэх Оросын нөлөөлөлтэй шөргөөцөлдөх санаа агуулж байх шиг надад санагдаж байна. Үүний гол сэдэл нь Кавказ болон Туркэд мөргөлдөөн үүсгэх явдал. Хэдэн жилийн өмнө би Адыгенээс ирсэн Оросын эрдэмтэнтэй уулзсан юм. Тэр эрдэмтэн бол Индианчуудыг Туркуудтэй угсаа нэгтэй гэсэн үзлийг баримтлагч талын хүн байсан. Энэ тухайгаа илэрхийлсний дараа тэр Адыген дахь Черкесүүдийн амьдрал ямар байгаа талаар ярьсан ба бид хоёрын дунд нэлээн халуун яриа өрнөсөн юм. Тэгээд бодож үзэхэд “агуу Манитууд яагаад тийм байх гэж, бид төрөл угсаа нэгтэй учир бүгд адил эрх чөлөөгөө алдаж, гачигдал, зовлонд нэрвэгдсэн хэрэг үү? Засаглалыг ийм байдлаар явуулахаас өөр аргагүй байсан гэж үү? Тэр газраас цааш хаа хүртэл бидний урьдны /эрт цагийн/ маань газар нутаг оршин байгаа юм бол. АНУ-ын зэвхий дээрэмчид тэндэхийн газар оронд л хорхойсон зүтгэж байгаа байх нь ээ? гэсэн асуудлууд гарч ирж байгаа юм.

Миний ажиглаж байгаагаар ойрхи дорнодод маш сонирхолтой үйл явц өрнөж байна. Сирий дэх мөргөлдөөнд Оросууд хутгалдан орсны дараагаас ээлж ёсоор ИГИЛ-ын (Исламын улс)  гэгч гарч ирэв. Оросод тэднийг нэвтрүүлэхийг хориглосон бол харин Турк, Саудын Арави болон зарим нэг улсад тал бүрээр дэмжин өөгшүүлэх боллоо. Туркууд Кавказид дайны түймэр дэгдээхийг оролдож байна.  Карабахын асуудлаар ямар ч нотолгоогүй, огт хэрэггүй зүйлээр оролдон, тэндэхийн нөхцөл байдлыг хурцатгахын төлөө зүтгэж байгаагаас энэ нь илэрхий харагдаж байгаа юм. Тэрбээр анзаарагдаж байгаагаар бол “шинэ Османы эзэнт улс” байгуулах төсөл бий болгохоор зэхсэн ба Орос улс Сирид ажиллагаа явуулж эхэлсний дараагаар ойрхи дорнотыг бүрмөсөн нураах гэсэн мөнөөх санаархалаа тэвчих болсон. Эрдагоны хараа хяналт Кавказ руу чиглэгдэх болов. Исламын байгууллагуудад элдэв төрлийн дэмжлэг үзүүлэх замаар олон үндэстний бүс нутагт бий болж буй мөргөлдөөнийг өдөөн турхирах нь тэдэнд сонирхолтой байх шиг. Тэрбээр Орос улс ч хүлээж авахаас аргагүй гэж тооцоолжээ.Туркийн ерөнхийлөгчийн “түрэмгийллийн төлөвлөгөө”-нд өртсөн онцгой газар нь Адыгенск. Тэрээр “миний Адыген найз Орамзамезийг надад өг” гэж хэлсэн удаа би бөгөөд энэ мэт үзэл хандлагаа тэр “Кавказийн асуудал” гэсэн нэр томъёогоор хучиж байгаа юм.  Дараа нь манай хүмүүстэй уулзахдаа Кавказын ард түмэнд атаархаж байгаагаа чухалзуулан, “Орос Кавказын түүхийн асуудлыг авч үзсэн маань Кавказийн газар нутаг хүн амыг үгүй хийх гэсэн биш, харин манай улс үндэстэний адил зэрэгт авч үзэж, төдий хэмжээнд хүргэх л гэсэн хэрэг, Орос улс урьдын “геноцид ажиллагаа”-ныхаа төлөө гэмших ёстой” гэх мэтийг өгүүлсэн.

Гэтэл …. хэрвээ тийм бол, – одоо цагт чухам хэн маань дэлхий дахинд болж өнгөрсөн үй олон түрэмгий үйлдэл, хомроглон устгах /геноцид/ ажиллагааны түүхийг мартагнуулахыг хичээж байгаа  билээ гэдэг асуудал гарч ирнэ. Хиросима Нагасакагийн цөмийн цохилт геноцид ажиллагаа биш гэж үү? Саяар тоологдох Веатьнамчуудыг химийн зэвсгээр устгасан нь бас геноцид ажиллагаа биш үү болох гэж үү? Баруунд хэдэн арав, зуун саяар тоологдох хүмүүсийг золиослосныг өөрсдөө устсан гэж хэн ч хэлэхгүй биз ээ.

Тэгвэл “Черкесийн асуудал” гэж юу юм бэ? XIX зууны дунд хагаст Черкес омгийнхон тэдний холбоотон байсан Шамиль болон Имамачуудтай нэгдэн, Оросын эсрэг самуун дэгдээсэн. Үүний үр нөлөө нь тэд бараг бүгдээрээ, тэр ч атугай хаант засаглалтайгаа хамт дарагдан, устсан явдлаар дуусав. Энэ мэт янз бүрийн үймээн самууны хөлөөр Черкесүүдийн 96 хувь нь үрэгдэж үгүй болсон байдаг. Черкесүүдийг байгалийн жамаар устсан гэж хэн ч нотлохгүй л дээ. Өөрөөр бол Индианчууд болон Кавказийн ард түмний хувьд аль аль нь адилхан гунигт хувь заяанд дайруулсан улс. Болсон процесс нь ийм бөгөөд бидний хувьд бодит түүхийг гуйвуулан худал ярих ёс суртахуун байхгүй. Шамилийн хөдөлгөөний үндсэн хүч нь хожим Авари болон Чеченчүүд болж хувирсан гэдгийг хэн хүнгүй мэднэ.

Дараа нь 1859 оны наймдугаар сард Шамиль олзлогдож, улмаар цээрлүүлэгдсэн ч тэр ард түмнийг мөрдөж мөшгөх явдал болоогүй. Тэд оршин тогтнож байсан бөгөөд үүнийг одоо тайлбарлах шаардлагатай аваас тусгайд нь авч үзэх хэрэгтэй байх …

Харин АНУ болохоор тэднийг Оросын орон нутгуудаар тархаан шингээсэн гэж үздэг. Тэд уулынхны дунд холилдон орсон нь үнэн л дээ. Гэвч одоо тэднийг угсаатныхаа хувьд хаа нэгтээ оршин тогтнож байгааг тодорхойлох аргагүй болсон. Хэзээ ч томоохон овог угсаатан байгаагүй тэд өнгөрсний туршид зөвхөн “хэсэгхэн үүлний тасархай” мэт, дурсагдах төдийд л үлдэж хоцорчээ.

Гэвч үүнийг “хомроглон устгагдсан” гэж үзэж болох уу? гэдгийг уншигч та ч бодож үзэгтүн. Нэг л мэдэхэд цөөрч үгүй болсон Черкесүүдийн тухайд тийм хорон, нууц түүх агуулагдаж байгаа гэж үү…?

Түүхийн баримт сөхвөл: Черкес (язгуур нэр нь адыге)-чүүд Адыговын ард түмний нэгэн хэсэг, одоогийн Оросын газар нутаг болох Карачаев – Черкеси бол тэдний үндсэн газар нутаг. 60.8 мянган хүн амтай бөгөөд тэдний 50.2 мянга нь Карачаев – Черкесийнхэн юм. Өөрөөр бас тэднийг  Адыге, Кабардинчууд буюу Адыгейчүүд ч гэдэг байв. Карачаев – Черкесид арван долоон Бүгд найрамдах улс оршин тогтнодог. Бас ойрхи дорнотод тэдний тасархай бий бөгөөд тэд XIX зууны хоёрдугаар хагасд тийш шилжин суурьшжээ. Хожим Адыге болон Абхазуудыг бүхэлд нь “Черкес” гэж нэрийдэх болсон бөгөөд заримдаа өөрөөр, Хойд Кавказынхан ч гэх нь бий. Хойд Кавказын оршин суугчид түүхийн тодорхой цаг үед бүгд Оросод нэгдсэн юм.  Түүхийн салбарын мэргэжлийн судлаачдаас гадна бүр мэргэжлийн бус хүмүүс ч Москвагийн (хаант засаг) бодлогын үрээр ганц ч улс үндэстэн устаж, үгүй болоогүй гэж үздэг. Оросын түүхэнд тэнд буй омог угсаатнуудыг толгойлогчгүй, засаглалгүй болгох, цус урсган хядах ажиллагаа ер гарч байгаагүй бөгөөд харин ч улс үндэстнийх нь хувьд дэмжин тэтгэх бодлого явуулж ирсэн.

Тэгвэл “геноцид” гэж юу гэсэн нэр томъёо юм бол? Улс төрийн ухаанд омог угсаатнаар нь болон шашин шүтлэгээр нь хомроглон устгах гэдэг ойлголт байдаг.  Оросын Засаглалын түүхэнд Черкесүүдтэй эсвэл өөр ямар нэг омог, угсаатнуудтай харилцахдаа тийм зорилго тавьж байсан явдал огт байхгүй. Гэтэл яагаад барууныхны хэн нь ч бодит баримтуудад анхаарал хандуулахгүй байна вэ? Барууныхны үзэл сурталд үргэлж л ямар нэг “гэм, зэм”-ийн төлөө, үйлдсэн хэргийнхээ төлөө гэмших тухай зохиомол ухагдахуун явсаар байдаг бөгөөд энэ чухам тэдний өөрсдийнх нь үйлдсэн үйлийн үрээс улбаалан тархи мэдрэлд нь хоногшчихсон зүйл бололтой.  АНУ болон түүний холбоотнуудын ажиллагаа юунд чиглэгдэж байна гэвэл эхлээд Грузинд явуулж буюу “Геноцид” буюу “Черкесүүд” хэмээн томъёолсон зохиомол үзэл санааны хөдөлгөөн, улмаар “Черкесийн хатуу ширүүн явдал” гэгч зохоимол зүйлээ хүмүүст давтан хоногшуулах замаар өнөөгийн нөхцөл байдлыг Орос улсын эсрэг эргүүлэх л сонирхолтой байгаа. Үнэндээ бол тэд Черкесийн эмгэнэлийн тухай санаа зовж байгаа гэж үү? Энэ бол огтхон ч үнэмшилгүй асуудал юм.

XIX зууны дундуур болж өнгөрсөн Кавказийн зөрчилт асуудлын үед, эсвэл түүний дараа тэд ийшээ гар сунгах нь байтугай санаа тавьсан уу гэвэл огт үгүй шүү дээ.

Шамилийнхантай, Имамачуудтай тэмцэж асан хэдэн арван жилийн дотоод тэмцэлдээнийг Оросод “Крымын” мөн “дорнод Европын үйл явдал” гэж нэрэлдэг, гэтэл Кавказыг үүнд хамааруулж үзэх нь учир утгагүй зүйл юм. Англи болон Туркууд нутгийн ард түмнийг Оросын эсрэг идэвхтэйгээр өдөөн хатгаж байна. Эхний ээлжинд тэд хойд Кавказын баруун хэсгээр, хаана Черкесүүд амьдарч байсан байна тэр нутгуудын хүн амд нөлөө үзүүлж,  өдөөн турхирахыг оролдож байна. 1856 оны 7 сарын дундуур Крымын дайны төгсгөл ойртож байх үеэр уг дайн Британий Засгийн газарт ач холбогдолгүй төгсөхөөр болоод ирмэгц, тэд бэлтгэгдсэн мэргэжлийн цэргийнхнийг Английн цэргийн хөлөг онгоцоор зөөн авч ирж, Кавкази дахь уулынхны хил хамгаалах отрядуудын дунд байршуулан, нутгийнхнийг зэвсэглэж, өдөөн турхирах замаар Оросын эсрэг босгохоор оролдож байсан. Түүнчлэн тэндхийнхнийг Англи, Францын харъяат болохыг ятган уриалж эхэлсэн ба дараа нь энэ ажиллагаагаа Туркийн оршин суугчдын дунд бас явуулж байв. Энэ бол өмнө нь Англи, Франц, Испанчуудын зүгээс Индайнчуудтай харилцахдаа хэрэглэж байсан арга барил нь бөгөөд  тэд Индайны омгуудыг зэвсэглэж, нөгөөгийнх нь эсрэг өдөөн турхирах аргаар өөр хооронд нь тэмцэлдүүлэн, хүчийг нь мохоож авсаныхаа дараа хагаралдан тэмцэлдэж буй тэдний газар нутаг дээр дайны гал дэгдээж, хөнгөхөн эзэлж авсан түүхтэй.

XIX зууны туршид Орос болон Османы эзэнт улсууд бүх талаар харилцаатай байсан ба хүчирхэгжиж хаяагаа тэлэх санаа агуулсан үед нь тийнхүү дайны гал ассан байдаг. Эл үед Турк Английн талыг дэмжин Оросын фронтын ар талын нутгууд руу хүч хаях явдлыг даамжруулан өөгшүүлэх сонирхолтой байв. Ийм нөхцөл байдалд Орос улс дайнд ялах магадлал тун бага байсан. Гэсэн ч Орос ялалт байгуулсан бөгөөд ялалтад хүргэсэн давуу чанар нь юу гэвэл тухайн үед Оросын хаант Засаг байлдаж байгаа улсуудын болон дэлхийн улс орнуудын ар тал руу огтхон ч санаархаагүй юм. Түүнчлэн Кавказын дайны хувьд хэзээ ч угсаатны хоорондын шинж чанартай байгаагүй. Үндсэн шалтгаан нь эрх мэдлээ булаалдсан эзэнт улсуудын мөргөлдөөнөөс үүдэлтэй байж, эхлээд Орос болон Османы эзэнт улсын хооронд өрнөсөн ба түүнд Англи, Франц улсууд татагдан орсон юм. Ийм байдлаар салан тусгаарлах хөдөлгөөн, зөрчил мөргөлдөөнүүд эртнээс одоо хүртэл Кавказид өрнөсөөр ирсэн ба өчигдөр ч бас өнөөдөр ч эмх замбараагүй, бутран сарнисан, сүйрэн доройтсон үймээн бужигнаан болсоор байна. Дашрамд хэлэхэд энэ нь эртний Орос дахь хүй олныг хамарсан хөдөлгөөнүүдийн сэдэвт хамааарах ба  АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэргэдэх Жеймстауны сан болон Европын холбооноос хамтран явуулсан “Черкесүүдийн асуудлаарх олон улсын эрдэм шинжилгээий хурал” дээр энэ үйл явцыг /процесс/ “Черкесийн хомроглон устгах ажиллагаа /геноцид/ “ хэмээн гуйвуулсан нэр томъёонд оноосон хэрэг.

Оросын засгийн газар хязгаар нутгуудад энх тайван тогтоох, суурьшил газрууд болон түүний хүн амын тайван, амгалан байдлыг эрхэмлэх бодлогыг эн тэргүүнд тавьдаг бөгөөд хэзээ ч цус асгаруулахыг урьтал болгодоггүй билээ. Чухам ийм болохоор хязгаар дахь томоохон үндэстэн угсаатнууд Москвагийн Засгийн газрын харъяалалд байх нөхцлийг таатайгаар дуулгавартай хүлээн зөвшөөрдөг. Гагцхүү уулынхны зарим хэсэг нь үүний эсрэг санаа бодолтой байдаг ба Англи болон Туркийн зүгээс тэднийг өдөөн турхирч, хагалан бутаргахыг санаархсаар байна. Тиймээс Оросын Засгийн газар хязгаар нутгийн үндэстэн, оршин суугчид болон Туркийн харилцааны тухайд хүч, анхаарал тавьж, хангалттай хугацаанд дуугүй байсан байр сууриа өөрчлөн, Кавказид бат бэх байдал тогтоохын тулд шаардлагатай арга хэмжээ авах хэрэгтэй болоод байгаа юм. Энэ асуудлыг цэрэг зэвсгийн замаар шийдвэрлэхийг ч үгүйсгэх аргагүй болсон гэж холбогдох газрууд үзэж байгаа.

1860 оны зун нэгэн зориудын /кампант/ ажиллагаа эхэлсэн.  Кавказын нурууны Лаба гол, Цагаан гол, Уруп голуудын урсгалын дагуух ой хөвчийг сэтлэж зам тавьсан бөгөөд тэнд шинэ суурьшлын бүсийг бий болгосон. Энэхүү үйл ажиллагааны үеэр ч, түүний дараа ч уулынхны зүгээс эсэргүүцэл үзүүлээгүй юм. Тэд бүгдээрээ л түүнд сэтгэл ханамжтай байсан. Оросын Засгийн газраас уулын оршин суугчдын саналаар нутаг хувиарлан суулгаж байсан бөгөөд хэн нь ч Туркийн харъяалал, захиргаанд орох хүсэлгүйгээр тэндээ аж төрөхийг илүүд үзсээр ирсэн.  Индианчууд ч гэсэн тэр үедээ бас хэн нь ч тэнд, энд суурьшина гэж санал тавиагүй байдаг. Гэтэл зориудаар үймээн үүсгэн, амар тайвныг нь алдагдуулах явдал бол уугуул ард түмнийг хайр найргүй устгаж буй энгийн жишээ юм. Үнэхэээр тухайн үед АНУ маш харгис, араатнаас ч долоон дор авирлан Индианчуудын  бүгдийнх нь эсрэг хомроглон устгах /геноцид/ ажиллагаа явуулсан. Үр дүнд нь сая, сая уугуул Индианчууд устаж үгүй болсон билээ.  “Дээд зэргийн /геноцид/ ажиллагаа” гэж чухам үүнийг л хэлэх байх.

«Абердинский Субботний Пионер» (Aberdeen Saturday Pioneer) сонины 1891 оны дугаарт тус сонины залуу редактор, хожим нь “Страна Оз” хэмээх зохиол бичиж, Америкийн сонгодог зохиолчдын нэг гэгдэх болсон Лаймен Фрэнк Баум гэгч бичихдээ  “ ..манай аюулгүй байдлын гол шаардлага бол Индианчуудыг бүгдийг хомроголон устгах явдал. Тэд зууны туршид үржиж олшрох тусам бидний иргэншилд садаа болно. Газар шорооны төрхтэй, мал адгуус мэт энэ зэрлэгүүдийг улам ихээр шахаж цөөрүүлэн, арчиж устгаж дуусгах хэрэгтэй. Энэ бол хожим нь манай чадвар тааруухан командлагчтай цэрэг, иргэнийхнй аюулгүйн баталгаа болно. Өнгөрсөн жилүүдэд улаан арьстнуудын балгийг арилгахын тулд явуулсан өчүүхэн ч гэсэн хүчин зүтгэлийг чамлах аргагүй юм …” гэсэн байдаг.  Оросын уран зохиолын сонгодогуудаас хэзээ ч энэ мэт ямар нэг ард түмнийг устган сүйрүүлэхийг уриалсан зэрлэг балмад үг үгүүлбэрийг олж үзэхгүй. Энэ бол Оросын эсрэг үзэл гэгчийн бодит түүхийг гэрчлэх хангалттай нотолгоо, барууны хэвлэл мэдээллийн мөн чанарыг илчилсэн маш тодорхой баримт болж байна. Дашрамд хэлэхэд өнөөдөр Адыгейний ард түмнийг хамгаалагчын дүрд тоглохоор элсэн суралцаж буй Туркийн элитүүдийн олонх нь XIX дүгээр зуунд хойд Кавказийн байлдааны ажиллагаанд оролцож байсан Оросын армийн офицерүүдийн үр сад гэдгээсээ ичмээр. Түүх үргэлж л ийм  шинж төрхтэйгээр давтагддаг ажээ.

Черкесүүдийн хувьд Индианчуудаас ялгаатай нь гэвэл Кавказийн нурууны үй түмэн хавцал, салаа, нугчаанууд дунд оршдог. Тэрээр үйл явцыг гурван хувилбараар авч үзэж болох юм.

Үүнд:

Оросын харъяаллыг хүлээн авсан явдал: – Энэ тохиолдолд ямар ч тулгалт, залхаан цээрлүүлэлт байгаагүй. Тэд төрөлх газар нутгаа орхисон. Харин түүний үрээр хөрш зэргэлдээх Казахууд тэр нутагт түрэн орж суурьшсан. Гарт нь зэвсэг бариулбал тэд мөнөөх түрэн орж ирэгсэдтэй дайлалдах, эсвэл үхэх гэсэн хоёрхон замаас өөр сонголтгүй байсан бөгөөд Оросын арми үүнд аль нэг талд нь хүч тавихаас зайлхсийсэн юм.

Хоёр дахь хувилбар бол тэд Туркэд цагаачлах: –  Эл асуудлаар Орос улс тэднийг бас л албадаагүй. Зөвхөн саад хийхгүйг эрхэмлэсэн ба харин тухайн үед тэд тэнгисийн чанадаас даллан дуудсан Турк, Английн урхинд өөрсдөө явж орсон. Индианчуудыг аймаглан устгасан шиг тийм харгис явдал энд огтхонч байхгүй байхад ямар “геночид ажиллагаа”-ны тухай яриа гаргаад байгаа нь ойлгомжгүй байгааг уншигчид анзаараа байх. Орос улсын хувьд Черкесийг золиослосон зүйл үнэхээр үгүй бөгөөд харин Англи, Туркууд Кавказад янз бүрийн аргаар нөхцөл байдлыг хурцатган даамжруулж байгаа. Кавказын эзэнт улсын үед Орос улс байдлыг намжмал, тайван болгохын тулд яаралтай арга хэмжээ авч байсан тэр бодлого л одоо дахин үргэлжилж байна. Тухайн үед тэд Балканы хойг болон Армян дахь христос шашинтнуудын газар нутгийг өөрсдийн эзэмшилд оруулах “Турк – Мусульманы төлөвлөгөө” гэгчийг хэрэгжүүлэхээр зүтгсэн ба түүнийг таслан хаахын тулд Оросын цэрэг Казакын суурьшил болон Туркийн түшмэгүүд болох олон зуун суурьшигчдын зүг хөдлөж, оршин суугчдын дунд багагүй арга хэмжээ авсны нэг нь Оросын цэрэгт элсэгчдийг татвараас бүрэн чөлөөдсөн явдал байв. Үүний үр дүнд Оросын арми тэр дариудаа хагас сая Черкесүүдээр хүчээ сэлбэв. Оросын Засгийн газар ийнхүү сонирхолтой тактик хэрэглэснээр Кавказ дахь самууныг үтэр түргэн бөхийлгөн дарж чадсан ба хөрш улсууд болон суурьшигчид нь өөрсдөө халуун цэгээс нутгийнхныг гаргах ажиллагаанд зориулан хөлөг онгоцоо хэрэглүүлэх санал тавив. Оросын хөлөг онгоц хөлөглөн аюулгүй газарт дайжиж буй суурьшигчид Турк болон Английн өдөөн хатгалагад автахаас шулуухан татгалзаж эхэлсэн юм. Туркийн флот тэр хүмүүсийг хүчээр түрж дийлсэнгүй. Үүний үр дүнд Хар тэнгисийн эрэг хавиар Кавказаас дүрвэж очсон олон мянган хүмүүсийн суурьшил үүссэн. Түүнтэй зэрэгцээд газрын дундад тэнгист дүрвэж хүрсэн хэсэг бүлэг ард түмнийг одоо Европчууд ямар гаралтай улс болохыг нь ялгаж чадахгүй гайхацгаадаг ч явдал бий.

Тэгвэл одоо Кавказынхныг тийнхүү дайжуулан аврах боломжгүй бөгөөд тэнд чухам хэчнээн хүмүүс үхэлтэй нүүр тулгарч байгааг ч мэдэх аргагүй. Туркэд яаралтай төвлөрүүлж буй дүрвэгсдийн лагеруудад тийшээ очихыг хүссэн хүмүүсийг хүлээн авах хүчин чадал үгүй болж,  хүмүүсийн зан авирын өөрчлөлт, үхэл хагацал нэлэнхүйд нь нүүрлэх болов. Черкесийн дүрвэгсдийг энэ хэцүү адармаат зам руу түлхэж буй явдалд хэмжээ хязгаар үгүй мэт. Тэгвэл энэ байдалд Орос улс буруутай гэж үү? Дүрвэн цагаачлагчдын урсгал хэзээ саарахыг төсөөлшгүй бөгөөд тэнд тус улсын хүн амтай зэрэгцэн, уулынхны суурьшил бий болж байна. Чухамдаа одоо Адыгейчүүдийг тэнд шилжин суурьшиж байна гэж хэлэхэд ч буруутамгүй болжээ.

Орос дахь Черпесүүдийн төлөөлөл болох Орзамез надад хэлэхдээ: “Чухамдаа одоо Орос улсад суурьшин амьдарч буй Черкесүүд энэхүү аз завшааныхаа үнэ цэнийг мэдэрч байна” гэсэн билээ. Османы үед шилжүүлэн зөөх үеэр Оросын нутаг дэвсгэрт очиж, улмаар Оросын Засгийн газрын харъяалалд орсон Черкесүүдийн хувьд хязгаар нутаг дахь хөгжин цэцэглэсэн хүчирхэг ард түмэн болон аж төрж байна. Тэнд аж үйлдвэр, хөдөө аж ахуй, худалдааг хөгжүүлэх аятай нөхцлийг бүрдүүлснээс гадна хүүхэд, багачуудыг нь боловсролтой болгоход анхааран, сургууль нээж ажиллуулсан. Тэгвэл Америкийн Индайнчууд одоог хүртэл ийм нөхцлийг мөрөөдсөөр байгаа. Бас Турк, Англи, Америк улсууд Оросыг гутаан доромжлоход хамаг анхаарлаа төвлөрүүлж, Кавказын ард түмний цусыг асгаруулж байхаар, ядарсан ард түмнүүдийн төлөө ийм арга хэмжээ авах хэрэгтэй шүү дээ.

Харин Черкесийн зарим ухаалаг хэсгийн төлөөлөгчид нь өнөөдөр мөнгөн орлоготой болох, түүнчлэн үр хүүхэд хойч үеийнхээ төлөө Кавказ дахь Орос суурингууд руу тэмүүлж байна. Тэд эхний ээлжинд бичиг үсэгт боловсрох хэрэгтэй нь мэдээж бөгөөд үүнийг хүсэж байгаа нөхцөлд тэднийг Орос сургуулиудад оруулан сургаж, боловсруулах, амьдралын нөхцлөөр хангах  үүд хаалга нээлттэй юм.   Ийм хүмүүсийн нэг болох Мераб Чухуаг тэнд “тэрслүү хэрэгтэн” хэмээн адлах бөгөөд Мераб өөрөө Черкесүүд Грузин луу дайжин суурьшиж байгаатай огтхон ч санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, “энэ бол Америкийн түрэмгийллийн уршигт тоглоом” гэдэг бөгөөд Кавказад “Черкесийн соёлын төв”-ийг нээж, Оросын цэргүүдийг тэндээ урин санал бодлоо солилцдог ажээ. Харин Оросод байгаа Черкесүүд цөмөөрөө л Кавказ дахь уугуул Черкесүүд нь Тбилис руу цутган орж байгааг буруушааж байна. Тэд одоо “Тусгаар Черкес улс” хэмээх байгууллагыг байгуулан тэмцэж байгаа байгаа бөгөөд ийм нөхцөлд Орос улсыг түших нь цорын ганц зөв зам хэмээн үзэж байгаа нийт Черкесийн цөөнх хэсэг билээ.

Дашрамд дурьдахад Зөвлөлтийн Засгийн газраас 1917 оны сүүлчээр Черкесүүдийг уугуул нутаг оронд нь суурьшуулах арга хэмжээ авсныг одоогийн Кавказ дахь Адыгечүүд болон Черкесүүд мөн хөрш зэргэлдээх ард түмнүүд юу гэж үзэж байгаа нь бас сонирхолтой билээ.

Бэлтгэсэн Дмитрий СОКОЛОВ

(“Дэлхий ба бид” /Мир и мы/ сайтын мэдээллийг ашиглав )

Орчуулсан Г.ТӨРМӨНХ  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Өнөөдрийн онч үг

7 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.