БНХАУ-ын нисэх онгоц тээгч хөлөг Хонгконгийн боомтод очжээ

2017-07-9 Ертөнц

 

БНХАУ-ын тэнгисийн цэргийн хүчний нисэх онгоц тээгч хөлөг Хонгконг Британийн колониос гарч, эх газрын Хятадын захиргаанд шилжсэний 20 жилийн ойн хүрээнд өчигдөр Хонгконгийн боомтод очсон байна.

“Ляонин” хөлөг өмнөд чиглэлээс Хонгконгийн “Виктория” боомтод орон нутгийн цагаар өглөөний 10.00 цагт хүрчээ. Хонгконгийн мэдээлэл үйлчилгээний газар “Ляонин” хөлгийн “Виктория” боомтод ирж байгаа дүр зургийг нисдэг тэргээр агаараас авч, дүрс бичлэгийг дотоодын болон олон улсын хэвлэлүүдэд өгсөн байна.

“Ляонин” хөлгийг Иньчуань, Жинан гэсэн хоёр байлдааны хөлөг дагалдсан байна. Хятадын ардын чөлөөлөх армиас Хонгконгийн хоёр мянган иргэнд “Ляонин” хөлгөөр аялах тасалбар тарааж өгсөн юм байна. Гэхдээ хөлөг дээр гэрэл зураг авах, дүрс бичлэг хийхийг хоригложээ.

Г.Пүрэвсүрэн

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.