Улс, хот хоорондын нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж байна

2017-07-5 Мэдээ, мэдээлэл

БНСУ-ын Эксим банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Улс хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн гэрээний  талаар өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцжээ.

Төслийн хүрээнд авсан эхний ээлжийн 43 автобус, хоёр дахь шатанд ирэх автобусны дамжуулан зээлдүүлэх зээлийн хүүг жилийн 2.25 хувь, хугацааг 12 жил, валютыг төгрөгөөр тооцож гэрээ байгуулахыг сайд Б.Чойжилсүрэнд зөвшөөрлөө.

Улс, хот хоорондын нийтийн тээвэрт 1987 оноос хойш парк шинэчлэл хийгдээгүй, аж ахуйн нэгжүүд санхүүгийн байдлаасаа болж 7-8 жилийн насжилттай автобус оруулж ирэн дөрвөн жил үйлчилгээнд ашигладаг байна.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.