Эрдэмтэд Ази дахь геополитикийн өөрчлөлтийн талаар хэлэлцэж байна

2017-07-3 Мэдээ, мэдээлэл

“Ази дахь геополитикийн өөрчлөлт, хэтийн төлөв ойрын 10 жилд” эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр эхэллээ.  Шинжлэх ухааны академийн Г корпусын хурлын танхимд болж буй тус хурал англи хэлээр илтгэл хэлэлцүүлэх бөгөөд гадаадын долоон орны эрдэмтэн судлаачид оролцож байна. Тухайлбал Орос, Монгол, Хятад гурван улсын эдийн засгийн коридор сэдвээр, Ойрхи Дорнод руу чиглэсэн Оросын гадаад бодлого, цэргийн ажиллагаа, Орос Америкын харилцаа, Ази дахь газар нутгийн маргаан, Солонгосын хойгийн аюулгүй байдал зэрэг сэдвийг бэлтгэжээ.

А.Уянга

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.