Хятадын дарга Ши Жиньпин Хонконгт айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Хонконгийг Британийн мэдлээс БНХАУ-д эргүүлэн өгсний 20 жилийн ойд оролцохоор ирсэн Ши Жиньпиний энэ айлчлалыг түүхэн хэмээн тодотгож байна. Ирэх амралтын өдрүүдэд болох баяр ёслолын олон арга хэмжээнд БНХАУ-ын дарга оролцохоос гадна Хонконгийн шинэ захирагч Кэрри Ламын тангараг өргөх ёслолд оролцох юм.
Ерөнхийдөө айлчлал баяр ёслолын уур амьсгалд болж өнгөрөх ч Бээжингийн хараа хяналт, улс төрийн дэглэмийг эсэргүүцсэн сөрөг хүчнийхэн жагсаал цуглаан хийж болзошгүй гэж сэрэмжилж, баривчилгаа явуулжээ. Ши Жиньпинийг ирэхээс урьтаж маш чанд хатуу хамгаалалт гаргасан байна. Хонконгийг БНХАУ-д эргэн нэгтгэсний 15 жилийн ойгоор Ерөнхийлөгч Ху Жинтао Хонконгт айлчлахад томоохон эсэргүүцлийн жагсаал угтаж байсан түүхтэй.
Хонконгийг 1997 онд Их Британи улс өөрийн ноёрхлоос гаргаж, БНХАУ-д эрх мэдлийг нь шилжүүлэн өгсөн. Ингэхдээ “Нэг улс, хоёр систем” гэсэн зарчмаар засаг захиргааны энэ бүсийг удирдахаар тохирч, Хонконг өөрийн гэсэн хуулийн тогтолцоог мөрдөж явахаар болсон билээ. Олон намын тогтолцоотой, хязгаарлагдмал ардчилал бүхий энэ хотын иргэд аль болох Бээжингийн хараа хяналт, удирдлагаас хол байх гэж хичээдэг ч сүүлийн сонгуулиар БНХАУ-ын дэмжлэг хүлээдэг Кэрри Лам сонгогдсон нь шүүмжлэл дагуулсан. Хонконгийг улс төрийн хувьд илүү эрх чөлөөтэй болгохоор жагсаал цуглаан, эсэргүүцлийн хөдөлгөөнийг ард иргэдийн зүгээс тогтмол шахам хийсээр ирсэн ч Бээжингийн нөлөөг хазаарлаж чадахгүй байгаа юм.
Б.Номун
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.