Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадад суралцах хүсэлт авч эхэлжээ

2017-06-29 Боловсрол

БСШУСЯ-наас Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт суралцах хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулахаар материалыг хүлээн авч эхэллээ.

Материалыг энэ сарын 21-нээс долоодугаар сарын 05-ны хооронд esis.edu.mn/grant холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дээр дурдсан баримт бичиг тус бүрийг PDF хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.

Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолоор баталсан тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлээр суралцахад энэ хөнгөлөлтийг үзүүлэх юм байна.

ТЭРГҮҮЛЭХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ МЭРГЭЖИЛ

Магистр:

  • Боловсрол
  • Соёл, урлаг
  • Анагаах ухаан, эрүүл мэнд
  • Хөдөө аж ахуй
  • Эрчим хүч, дэд бүтэц
  • Уул уурхай
  • Зам тээвэр,
  • Барилга, хот байгуулалт,
  • Байгаль орчин, ногоон хөгжил
  • Мэдээллийг технологи
  • Суурь шинжлэх ухаан, тэргүүлэх технологи

Доктор:

  • Боловсрол
  • Соёл, урлаг
  • Анагаах ухаан, эрүүл мэнд
  • Хөдөө аж ахуй
  • Эрчим хүч, дэд бүтэц
  • Байгаль орчин, ногоон хөгжил
  • Барилга, хот байгуулалт
  • Мэдээллийг технологи
  • Суурь шинжлэх ухаан, тэргүүлэх технологи

ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу бакалавр (магистрантурт өргөдөл гаргагч), магистр (докторантурт өргөдөл гаргагч)-аас доошгүй боловсролын зэрэгтэй
  • Өмнө Сургалтын төрийн сангийн зээл, тэтгэлэгээр гадаад оронд бакалавр, магистрт сурсан иргэн дараагийн шатны сургалтыг олгохгүй.
  • Дипломын сурлагын голч дүн нь 3,25 ба түүнээс дээш
  • Мэргэжлээрээ 3 ба түүнээс дээш жил ажилласан
  • Судалгаа шинжилгээний ажлын туршлагатай
  • Тухайн суралцах сургуулийн сургалтын гадаад хэлний шаардлагыг бүрэн хангасан
  • Гадаад улсын нэр хүндтэй шилдэг их сургуулийн магистрантур, докторантурын үндсэн сургалтад дээр дурдсан мэргэжлийн чиглэлийн дагуу шууд суралцахаар элссэн, эсвэл суралцах албан ёсны урилга авсан иргэн,
  • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Сонгодог урлагийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд Болгар, Итали, Франц зэрэг улсад сонгодог урлагийн чиглэлээр магистрантур, докторантурын үндсэн сургалтад суралцах эрх авсан иргэн бүртгүүлэн оролцох эрхтэй.

Энэхүү санхүүжилтэд хамрагдах гадаадын шилдэг их сургуулийн нэрстэй дараах холбоосоор орж танилцах боломжтой. 

1. World University Rankings http://www.timeshighereducation.com/world-university-rankings/2017/world-ranking#!/page/0/length/25/sort_by/rank/sort_order/asc/cols/scores

2. QS World University Rankings: http://www.topuniversities.com/university-rankings/world-university-rankings/2018 Academic ranking of world universities – http://www.shanghairanking.com/ARWU2016.html

3.  Болгар, Итали, Франц зэрэг улсын сонгодог урлагийн их сургуулиуд

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас томилсон их сургууль, эрдэм шинжилгээний болон мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн шалгалтын комиссынхон шалгаруулалтыг баримт бичигт дүн шинжилгээ хийх, ярилцлага хийх хэлбэрээр зохион байгуулна. Шалгаруулалтын хугацааг долоодугаар сарын 07–ны дотор бүртгэлийн системээр болон цахим шуудангаар бүртгүүлэгчдэд мэдэгдэх юм байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.