
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийн санал хураалт өчигдөр (2026.06.21) боллоо.
Энэ жил 5 аймгийн 9 суманд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 мандат, 15 аймгийн 33 суманд Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 37 мандат, нийт 46 мандатад нөхөн сонгууль товлон зарласан. Сонгуульд МАН-аас 42, АН-аас 40, ХҮН намаас гурав, Иргэдийн оролцооны нэгдэл нам, ИХ намаас тус бүр 1, бие даан нэр дэвшигч 5, нийт 92 нэр дэвшигч өрсөлдсөн юм.
Урьдчилсан дүнгээр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 мандатад МАН-аас нэр дэвшигчид сонгогдсон байна. Харин сумдын хувьд 15 аймгийн 37 сумын ИТХ-ын нөхөн сонгуулийн 17 мандатад МАН-аас нэр дэвшигчид, 17 мандатад АН-аас нэр дэвшигчид, 1 мандат буюу 0.2 хувьд ХҮН намаас нэр дэвшигч, 2 мандат буюу 0.4 хувьд бие даагч сонгогдоод байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийн Аймгийн сонгуулийн хороо, Сумын сонгуулийн хороо, Хэсгийн хороо, Мэдээлэл, технологийн баг, даамал болон улсын бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан, цагдаагийн алба хаагчид нийт төрийн 1189 албан хаагч зохион байгууллаа.
2 цагийн өмнө
2 цагийн өмнө
3 цагийн өмнө
2026-06-19
2026-06-19
2026-06-18
2026-06-17
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.