Украин, Польш, Итали, Герман, франц, ОХУ гээд дэлхийн олон оронд барьцааны мөнгө нэхдэг компьютерийн шинэ вирус тархаж олон арван байгууллагын үйл ажиллагаанд саад учруулаад байна. Одоогоор вирус 2000 шахам халдлага хийснээс Украины яам, метроны сүлжээ, Чернобылын станц, ОХУ-ын Роснефть хүртэл хохирогч болжээ. Петя нэртэй энэ вирус хоёр сарын өмнө олон улсад тарсан WannaCry хэмээх вирустэй барьцааны мөнгө нэхдэгээрээ ижил байгаа юм. Хэрэглэгчийн компьютерийн бүх мэдээллийг түгжиж нууцлаад, мэдээллээ эргүүлж авахыг хүсвэл биткойноор мөнгө төл гэж шаарддаг энэ вирусийн эсрэг олон улс орнууд хамтран ажиллаж байна. АНУ-ын Дотоодын аюулаас хамгаалах яамны зүгээс хэрэв ийм халдлагад өртвөл барьцааны мөнгө төлөхгүй байхыг анхааруулж байна. Учир нь, мөнгө төллөө гээд мэдээллээ сэргээнэ гэсэн баталгаа байхгүй юм. Гэвч бизнесийн үнэтэй мэдээллээ алдсан компаниуд илүү их хохирол амсахгүйн тулд барьцаа төлөх явдал гарч байна. Тухайлбал Өмнөд Солонгосын нэгэн фирм ийм вируст нэр сая долларын барьцаа төлсөн гэдэг мэдээлэл саяхан гарч байсан юм .
Б.Номун
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.