Шинэ элсэлт боловсролын үзэсгэлэн гарна

2017-06-27 Боловсрол

Элсэгчдэд зориулсан “Шинэ элсэлт- Шилдэг боловсрол 2017” боловсролын үзэсгэлэн яармаг ирэх сарын 2-7-ны өдрүүдэд болох гэж байна.

Үзэсгэлэн Соёлын төв өргөөний Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд болох бөгөөд яармагт БСШУСЯ-наас аттестатчилагдаж, магадлан итгэмжлэгдсэн дотоодын их, дээд сургууль, коллежууд оролцож, сургуулиа сурталчилна. Мөн гадаадын сургуулиудын төлөөлөгчийн газрууд үйл ажиллагаагаа танилцуулж дэлгэрэнгүй мэдээлэл олгож, шинээр элсэгчдээ бүртгэх аж.

А.Уянга

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.