Дахин санал өгөх ятгалгад автахгүй байхыг анхаарууллаа

2017-06-26 Ерөнхийлөгч

Монгол Улсын иргэн саналаа өгөхдөө нэг л удаа өгөх хуультай. Тиймээс дахин санал өгөх хэн нэгний  ятгалгад автахгүй байхыг Сонгуулийн ерөнхий хорооноос анхааруулж байна.

Учир нь дахин санал өгч хууль бус үйлдэл гаргасан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг аж. Тухайлбал,  Эрүүгийн хуулийн 130.1.1-т “Монгол Улсын Ерөнхийлөгчийн… сонгууль, ард нийтийн санал асуулгад оролцох үед санал хураалтын дүнд хууль бусаар нөлөөлөх, будилаантуулах зорилгоор саналын хуудас ашиглан нэгээс илүү удаа санал өгсөн, эсхүл нэгээс илүү удаа санал өгөхийг санаатайгаар зохион байгуулсан бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэсэн заалттай юм. Тиймээс та бусдын ятгалгаар саналаа давхардуулж өгөхгүй байхыг СЕХ-ноос анхааруулж байна.


© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.